Эрдэнэт үйлдвэрт авлигын эсрэг өргөтгөсөн сургалт зохион байгууллаа

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Авлигатай тэмцэх газар хамтран авлигын эсрэг өргөтгөсөн сургалтыг Соёл, урлагийн цогцолборын “Их” танхимд өнөөдөр зохион байгууллаа.

Тус сургалтад үйлдвэрийн газрын удирдах болон эрх бүхий албан тушаалтнууд, худалдан авалт, дотоод хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцдог ажилтнууд, бүтцийн нэгжүүдийн төлөөлөл нийт 450 орчим ажилтан хамрагдав.

Сургалтын үйл ажиллагааг нээж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга, Авлигын эсрэг менежментийн тогтолцооны ISO 37001 стандартыг үйлдвэрийн газарт хэрэгжүүлэх төслийн багийн удирдагч Д.Баярбат үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь сүүлийн гурван жилийн дунджаар 1.2 тэрбум ам.долларын экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улс орон нутгийн төсөвт 1.5-2.3 их наяд төгрөг төвлөрүүлэн Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж байгааг онцлов. Мөн үйлдвэрийн газрын үйл ажиллагаа ил тод, нээлттэй, шударга, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх ёстойг тэмдэглээд жил бүр дунджаар 1500 гаруй худалдан авалтын тендер шалгаруулалт зохион байгуулдаг учраас хариуцлага, ёс зүй, хууль тогтоомжийн хэрэгжилт нэн чухал болохыг дурдсан юм.

Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд жил бүр авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлж ирсэн бөгөөд Авлигын эсрэг менежментийн тогтолцооны ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгааг мэдээллээ.

Энэ удаагийн сургалт өмнөх жилүүдээс өргөн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог болсон бөгөөд үйлдвэрийн газрын ажилтнуудын төлөөллийг өргөнөөр хамруулсан байна. Сургалтын үеэр оролцогчид авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар нэгдсэн ойлголт авах боломж бүрдсэнийг Д.Баярбат дарга онцоллоо.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Д.Балдандорж сургалтын үеэр хэлсэн үгэндээ авлигатай тэмцэх үйл ажиллагаанд байгууллагын удирдлагын хүсэл эрмэлзэл, манлайлал хамгийн чухал болохыг тодотгосон юм. Тэрээр төрийн болон төрийн өмчит байгууллагын албан хаагчдыг авлигаас урьдчилан сэргийлэхэд тасралтгүй сургалт, соён гэгээрүүлэх ажил онцгой ач холбогдолтойг дурдав.

Мөн Авлигатай тэмцэх газар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтран гурав дахь жилдээ дараалан энэхүү сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байгааг тэмдэглээд, авлигын хор хөнөөл нь улс орны хөгжил, иргэдийн ирээдүйн боломжийг хязгаарлаж байдаг талаар оролцогчдод мэдээлэл өглөө.

Сургалтын хүрээнд “Авлигын ойлголт, хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам”, “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “Авлигын гэмт хэрэг” зэрэг сэдвээр Авлигатай тэмцэх газрын комиссарууд мэдээлэл хийж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, мөрдөн шалгах ажиллагааны практик, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Ийнхүү “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь авлигаас ангид, ил тод, хариуцлагатай засаглалыг төлөвшүүлэх чиглэлээр төрийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, ажилтнуудын хууль эрх зүйн мэдлэг ойлголтыг дээшлүүлэхэд чиглэсэн бодитой арга хэмжээнүүдийг тогтмол хэрэгжүүлж байна.

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %