Улсын онц чухал объектын хамгаалалтын цогц системийг “Эрдэнэт үйлдвэр”-т танилцууллаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудад Улсын онц чухал объектын хамгаалалтын цогц системийг танилцуулах уулзалт өнөөдөр “Зэс” танхимд боллоо.

Уулзалтад Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Н.Лхагвасайхан, Дотоодын цэргийн 816 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Гантөмөр, Дотоодын цэргийн штабын Санхүү, ар талын хэлтсийн дарга, хошууч Д.Батгэрэл болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат, Үйлдвэрлэл, техникийн бодлогын газрын дарга П.Батболор, Хуулийн хэлтсийн дарга Х.Болдбаатар тэргүүтэй холбогдох нэгжийн удирдлагууд оролцов.

Энэ үеэр Дотоодын цэргийн байгууллагын үндсэн зургаан чиг үүргийн хүрээнд Улсын онц чухал объектын аюулгүй байдлыг хангах асуудалд онцгой анхаарал хандуулж буйг цохон тэмдэглэсэн. Дотоодын цэргийн 816 дугаар анги Эрдэнэт үйлдвэрийн аюулгүй байдлыг хангаж байгаа бол 821 дүгээр тусгай салбар Эрдэнэт хотын усан хангамж, дулааны эх үүсвэрийн хамгаалалтыг хариуцдаг байна.

Дэлхийн улс орнууд Улсын онц чухал объектын хамгаалалтад хүний хүчин зүйлээс шалтгаалах уламжлалт арга хэрэглэхээс татгалзаж, хиймэл оюун ухаан, дэвшилтэт техник технологи, камержуулалт, периметрийн болон радарын хяналтын системийг өргөнөөр нэвтрүүлж байгааг танилцууллаа. АНУ, БНХАУ, ОХУ, Их Британи, ХБНГУ зэрэг улсын туршлагаас харахад хамгаалалтын ухаалаг, нэгдсэн систем нь аюулгүй байдлыг илүү үр дүнтэй хангах боломж бүрдүүлж буйг онцлов.

Талууд Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрт тусгагдсан “Улсын онц чухал объектын хамгаалалтын цогц систем” төслийг стратеги төлөвлөлтийн хүрээнд үе шаттай хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Дотоодын цэргийн 816 дугаар ангийн алба хаагчид хуулиар хүлээсэн үүргээ хангалттай сайн хэрэгжүүлж байгааг үнэлж, цаашид техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, хамгаалалтын дэвшилтэт цогц системийг үе шаттай нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах шаардлагатай гэдэгт санал нэгдэв.

 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %