Оросын холбооны улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотноо "Бүгд Найрамдах Улсаа дуулж байна" наадам саяхан болж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Соёл, олон нийтийн ажлын арга зүйч, Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан, дуучин Баасанбаатарын Нямдэлгэр IV байрт шалгарч, тусгай байрын шагнал хүртжээ.
Эрин зууны бахархал Эрдэнэт хотынхоо түүхт 50 жилийн ойн босгон дээр Монгол Улсын баатар үйлдвэрийнхээ нэрийг олон улсын тайзнаа гаргаж, өндөрт өргөсөн уурхайчин, дуучин Б.Нямдэлгэртээ уурхайчин хамт олныхоо нэрийн өмнөөс баяр хүргэе!















