“Та бүхэн–Бидний ирээдүй” уулзалтаар төгсөгчдөд амьдралын үнэ цэнтэй зөвлөгөө хүргэлээ

Баяжуулах үйлдвэрийн захиргаа, Гэр бүл, эцэг эхийн зөвлөл хамтран ажилчдынхаа энэ жил 12 дугаар анги төгсөж буй хүүхдүүдийг хамруулсан “Та бүхэн – Бидний ирээдүй” уулзалт, ярилцлагыг өнөөдөр зохион байгууллаа.

Эрдэнэт үйлдвэрийн Цахим музейн танхимд болсон уг уулзалтад Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон, Хүний нөөцийн товчооны дарга бөгөөд Гэр бүл, эцэг эхийн зөвлөлийн тэргүүн Т.Тунгалагтамир болон ерөнхий боловсролын сургуулиа энэ жил төгсөж буй 55 сурагч оролцов.

Уулзалтын үеэр Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон үйлдвэрийн үндсэн цехийн үйл ажиллагаа, сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт, өргөтгөл шинэчлэлийн ажлууд, мөн 1200 гаруй ажилтантай хамт олныхоо нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлдэг сайн үйлсийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Мөн өөрийн ажил, амьдралын туршлага, амжилтад хүрсэн замнал, баримталдаг зарчим, үнэт зүйлсээ залуустай хуваалцаж, мэргэжил сонголт болон ирээдүйн зорилгоо тодорхойлоход анхаарах асуудлуудын талаар үнэтэй зөвлөгөө өгч, чөлөөтэй ярилцав.

Баяжуулах үйлдвэрийг нэгэн гэр бүл гэж үзвэл өдгөө 632 ахмадтай, 1827 хүүхэдтэй өнөр айл юм. Тэдний 55 хүүхэд энэ жил ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, мэргэжил сонголтын чухал босгон дээр ирээд байна. Тиймээс энэхүү уулзалт нь тэдний амьдралын шинэ гараанд урам зориг, чиг баримжаа өгсөн онцгой үйл ажиллагаа боллоо.

Уулзалтын төгсгөлд үйлдвэрийн удирдлагууд төгсөгчдөд сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ мэдлэг боловсролтой, ёс зүйтэй, сайн хүн болж төлөвшин, аав ээжийнхээ бахархал болохыг захиж, ирээдүйн их үйлсэд нь амжилт хүслээ.

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %