Эрдэнэт үйлдвэрт LIEBHERR брэндийн найм дахь экскаватор хүлээлгэн өгөх ёслол боллоо

Одоогоос 21 жилийн өмнө Эрдэнэт үйлдвэртэй хамтын  ажиллагаагаа эхлүүлсэн Моннис групп LIEBHERR брэндийн R9350E загварын найм дахь экскаваторын түлхүүр гардуулах ёслолын ажиллагааг өнөөдөр Ил уурхайн засварын талбайд зохион байгууллаа. Уг ёслолд  Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Коринн Пэрера, LIEBHERR брэндийн Азийн бүс хариуцсан менежер Бэртранд Бедо, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Үйлдвэрлэл, техникийн бодлогын газрын дарга П.Батболор, Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат, Ерөнхий уурхайчин Д.Эрдэнэбаатар тэргүүтэй хэлтэс, цехийн удирдлагууд, уурхайчин хамт олны төлөөлөл, Моннис группийн Ерөнхий захирал Б.Чулуунбаатар нарын хүндэт зочид оролцлоо.   

Эрдэнэт үйлдвэрт LIEBHERR R9350E экскаваторыг хүлээлгэн өгөх ёслолыг нээж, Моннис группийн Ерөнхий захирал Б.Чулуунбаатар хэлсэн үгэндээ, бидний хамтын ажиллагаа 2005 онд LIEBHERR R9350 загварын цахилгаан экскаватор нийлүүлснээр эхэлж байсныг дурдаад, түүнээс хойш хамтын ажиллагаа экскаватор нийлүүлэлтээр хязгаарлагдалгүй, уул уурхайн тоног төхөөрөмж, бульдозер, автокран, Францын бутлуур, тос тосолгооны материал, сэлбэг, эд анги, засвар үйлчилгээ зэрэг олон чиглэлд өргөжин хөгжиж байгааг онцолсон.

Өнөөдөр хүлээлгэн өгсөн LIEBHERR R9350E загварын шууд утгуурт цахилгаа экскаватор нь Эрдэнэт үйлдвэрт нийлүүлэгдэж буй найм дахь “LIEBHERR” бөгөөд дараагийнх нь ирэх есдүгээр сард ирэх юм. Чанар, найдвартай ажиллагаа, инженерийн шийдлээрээ олон улсад нэр хүндтэй “LIEBHERR” брэндийн уул уурхайн техникүүд нь Ил уурхайн хүнд нөхцөлд тасралтгүй ажиллах зориулалттай, өндөр хүчин чадалтай, урт хугацааны ашиглалт даахуйц давуу талтайгаас гадна Монголын эрс тэс уур амьсгалд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тоноглосон болохыг нийлүүлэгчид энэ үеэр танилцуулсан.

Экскаваторын түлхүүр гардуулах энэхүү ёслол нь нэг техник хүлээлгэн өгөх үйл ажиллагаа төдий биш, 2005 оноос эхэлсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Моннис групп хоорондын хамтын ажиллагаа, итгэлцлийн үр дүнг илэрхийлсэн чухал үйл явдал боллоо.  

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %