Химийн бодисын ослын үеийн бэлэн байдлыг шалгасан команд штабын сургууль боллоо

Орхон аймагт гамшгаас хамгаалах “Команд штабын сургууль”-ийг 2026 оны тавдугаар сарын 12-нд зохион байгуулж, үйлдвэрлэлийн томоохон ослын үед ажиллах байгууллагуудын уялдаа холбоо, бэлэн байдлыг шалгалаа. Аймгийн Засаг даргын захирамжаар зохион байгуулагдсан энэхүү сургуулилтад Эрүүл мэндийн байгууллага, Онцгой байдал, Цагдаа, Дотоодын цэрэг, Мал эмнэлэг, Байгаль орчин, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон бусад холбогдох байгууллагууд өргөн бүрэлдэхүүнээрээ оролцов.

Сургуулилтын хүрээнд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн урвалжийн хэсэгт “тэсэлгээний улмаас дамжуургын хоолой задарч, хүхрийн хүчил алдагдсан” гэх цагийн байдлыг өгч ажилласан байна. Үүний улмаас ажилтнууд химийн хорт бодист өртсөн нөхцөл байдал үүссэнээр гамшгийн үеийн хариу арга хэмжээ, удирдлага зохион байгуулалт, эмнэлгийн тусламж үйлчилгээ, голомтыг саармагжуулах ажиллагааг бодит нөхцөлтэй ойролцоо байдлаар хэрэгжүүлжээ. Сургуулилтад Эрдэнэт үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штаб, Баяжуулах үйлдвэрийн мэргэжлийн анги, “Эрдэнэт” сувиллын цогцолбор, Гал унтраах 58 дугаар анги, Дотоодын цэргийн 816 дугаар анги, Цагдаагийн байгууллагын алба хаагчид оролцож, нийт 200 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр хамтран ажилласан байна.

Гамшгаас хамгаалах штабын мэргэжилтэн Б.Жигдэнгомбо, “Улсын хэмжээнд хоёр жил тутам зохион байгуулагддаг энэхүү команд штабын сургууль нь аймаг, үйлдвэрүүдийн гамшгийн үеийн бэлэн байдлыг үнэлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах ач холбогдолтой. Энэ удаагийн сургуулилт улсын хэмжээнд шууд дамжуулагдаж байгаагаараа онцлог юм” гэв. Мөн Баяжуулах үйлдвэрийн Үйлдвэр техникийн товчооны дарга Т.Гэрэлт-Од, “Химийн бодис алдагдсан үеийн ослын нөхцөлөөр сургуулилтыг зохион байгуулж, олон байгууллагын хамтарсан ажиллагааг бодитоор туршлаа” гэсэн юм. Харин Гамшгаас хамгаалах штабын дарга Л.Ганбаатар, “Үйлдвэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах дадлага сургуулилтыг тогтмол зохион байгуулж хэвшсэн. Энэ нь алба хаагчдын болон үйлдвэрийн аюулгүй байдлыг хангах чухал ач холбогдолтой” хэмээв.

Тус сургуулиар үйлдвэрлэлийн осол, химийн аюулт бодисын үед шуурхай арга хэмжээ авах, байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, аврах ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт дадлага, зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүллээ.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %