“BE ENGINEER” ХӨТӨЛБӨРИЙН МЭРГЭЖИЛ ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

“Be engineer: Маргаашийг бүтээх мэргэжил” хөтөлбөрийн мэргэжил танилцуулах өдөрлөг “Эрдэнэт цогцолбор” Их сургуульд болж, тус сургуулийн дэргэдэх Коосэн коллежийн оюутан суралцагчид оролцлоо. Тус хөтөлбөрийг “Эрдэнэс ҮТП” ХХК, “Эрдэнэт цогцолбор” Их сургууль, “Хойд бүсийн хөгжлийн төв” ТББ хамтран хэрэгжүүлж байна. Өдөрлөгийн нээлтэнд “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Паркийн зөвлөлийн дарга, Хойд бүсийн хөгжлийн төвийн Гүйцэтгэх захирал Б.Мягмаржаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Эрчим хүчний хэлтсийн дарга, Ерөнхий эрчим зүйч Л.Ариунболд, “Эрдэнэт цогцолбор” Их сургуулийн захирал Д.Заяабаатар, УИХ-ын гишүүн  Д.Үүрийнтуяагийн ажлын албаны дарга Д.Нямдаваа болон  МУИС, ШУТИС, “Шинэ Монгол” Технологийн Их сургууль, ЭЦИС-ийн багш нар оролцож, инженер мэргэжил сонголт болон шинэ технологи, техникийн дэвшил зэрэг олон сэдвээр илтгэл тавилаа.

Хойд бүсийн хөгжлийн төвөөс гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулж буй “Be engineer” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэс, санаачлагын талаар Гүйцэтгэх захирал Б.Мягмаржаргал “ ЕБС-ийн сурагчдын мэргэжил сонголтын байдлыг аваад үзэхэд, дунд сургууль төгсөгчдийн 8 орчим хувь нь инженер суурьтай мэргэжлийг сонгож байна. Энэхүү 8 хувийн 3 хувь нь л уул уурхайн мэргэжлийн сонголт байдаг. Гэтэл манай улсын нийт эдийн засгийн бүтцийн 90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүнээс бүрддэг. Өөрөөр хэлбэл, хэдийнэ уул уурхайн орон болсон гэсэн үг. Харин уул уурхай голлосон улс орон инженерүүд цөөрөөд байвал аж үйлдвэржилт рүү шилжихэд хүний нөөцийн дутагдалд орох нөхцөл бүрдэнэ. Тиймээс Хойд бүсийн хөгжлийн төв, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн ЗДТГ болон Хойд бүсийн салбар зөвлөлүүд, МУИС, ШУТИС, “Шинэ Монгол” Технологийн Их сургууль, Герман Монголын Их сургууль зэрэг олон талууд хамтран “Хамтдаа инженер болцгооё”, “Инженер мэргэжлийг сонирхоцгооё” уриалгыг дэвшүүлж байна. Бид энэ хавар дунд сургуулиа төгсөж буй сурагчид болон тэдний аав, ээжүүдтэй уулзалт хийж, мэргэжил сонголтын тест явуулж байна. Дээрх хамтран ажиллаж байгаа их, дээд сургуулийн багш нар эцэг эхчүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгч байна. Энэ удаагийн хөтөлбөрийн үйл ажиллагаа өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү өргөн хүрээг хамарч буйгаараа онцлогтой. Хойд бүсэд уул уурхайн үндэсний тэргүүлэгч Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагаа явуулж буйтай холбогдуулан “Инженер болцгооё” уриалгаа эхлүүлж байна. Цаашид орон даяар өрнүүлэхээр зорьж байна” гэж онцолсон.  

Ахлах ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэх, инженер мэргэжлийн ач холбогдол, ирээдүйн үнэ цэнийг ойлгуулах, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, сургалтын тэтгэлэг болон их, дээд сургуулиудын давуу тал, боломжийн талаар мэдээлэл өгөх зорилготой “Be engineer: Маргаашийг бүтээх мэргэжил” хөтөлбөрийн мэргэжил танилцуулах өдөрлөг энэ сарын 12,13-ны өдрүүдэд Булган, Хөвсгөл аймагт үргэлжилнэ.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %