УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ТОЙМ

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны даваа гарагийн ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож, зарим тулгамдсан асуудалд үүрэг чиглэл өгсөн байна.

Шуурхай зөвлөгөөний эхэнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Чанарын хяналтын хэлтсийн Хяналтын инженер, эрчим зүйч Ш.Наранбаатарт 2025 оны “Хөдөлмөрийн аварга”-ын цом, шагналыг үйлдвэрийн ерөнхий инженер Т.Батмөнх гардуулан өгсөн.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс зохион байгуулсан Хангалын гол дагуух газрын цэвэрлэгээний ажилд үйлдвэрийн 289 ажилтан хамрагдаж, 176.8 га талбайгаас 21 тонн хог хаягдлыг цуглуулан ачуулсан байна. Тус ажилд үйлдвэрийн бүтцийн нэгжүүдээс есөн техник хэрэгсэл гарган ажиллажээ.

Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. Их зогсолтын ажилд шаардлагатай бараа материалын нийлүүлэлтийн талаар холбогдох бүтцийн нэгжийн удирдлагууд хэд хэдэн удаа хуралдаж, худалдан авалттай холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар үүрэг чиглэл өгсөн байна.

Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех ирэх зургаадугаар сарын 15-наас өмнө одоо ашиглагдаж буй ERP системийн хэрэглээний явцад тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх, сайжруулах, бүрэн ашиглалтад оруулах талаар үүрэг авсан. Тус ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгааг мэдээллээ.

Үйлдвэрийн бүтцийн нэгжүүдэд хийгдэж буй хавар, зуны бэлтгэл хангах 277 ажил төлөвлөгдсөнөөс одоогоор 74 ажил 100 хувийн гүйцэтгэлтэй, нийт ажлын биелэлт дунджаар 43 хувьтай байгааг Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс мэдээллээ.

Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх үйлдвэрийн газрын харьяанд үйл ажиллагаа явуулдаг нийгмийн цехүүдэд шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудал Төрийн хэмнэлтийн тухай хуультай холбоотойгоор 2022 оноос хойш шийдэгдээгүй. Тиймээс нийгмийн цехүүдээс үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилт болон хүний нөөцийн асуудлуудаа нэгтгэн Ерөнхий захирал Г.Ёндонд албан бичгээр хүргүүлж байгаагаа хэлсэн юм. Тодруулбал, сувиллын газар, сургууль, цэцэрлэг, хүүхдийн зуслантай холбоотой санхүүжилт, хүний нөөц болон бусад асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг онцлов.

Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн дарга Б.Энхжин уг асуудлыг удирдлагуудын түвшинд хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрэх нь зүйтэй гэсэн саналаа илэрхийллээ.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд үйлдвэрийн Ерөнхий инженер Т.Батмөнх үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой үүрэг даалгаврыг бүтцийн нэгжүүдийн удирдлагуудад өгч, дээрх асуудлуудыг удирдлагын түвшинд ярилцан шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг онцоллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0
Б.Учрал

Б.Учрал

Сэтгүүлч

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %