“ШИЛДЭГ-60” ТЭМЦЭЭН 30 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Эрин зууны бахархал болсон Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойн хүрээнд Олимпын хүрэл медальт, Ази тивийн анхны аварга, Зууны манлай жүдоч, Монгол Улсын гавьяат тамирчин Доржпаламын Нармандахын нэрэмжит өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн “Шилдэг-60” олон хотын тэмцээн 30 дахь жилдээ Хангарьд спорт цогцолборт зохион байгуулагдаж байна.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд 21 аймаг, 9 дүүргийг төлөөлсөн 72 байгууллагын 1750 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд спортын салбарын үе үеийн алдартнууд, дасгалжуулагчид, зочид төлөөлөгчид хүрэлцэн иржээ.

Нээлтийн үеэр Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Бямбадашийн Зоригтбаяр:

“Энэ тэмцээн бол зүгээр нэг өрсөлдөөн биш. Залуу тамирчдын мөрөөдөл эхэлдэг дэвжээ юм. Ирээдүйн олимп, дэлхийн аваргуудын анхны алхам эндээс эхэлнэ” хэмээн онцоллоо. Тэрээр мөн Эрдэнэт хотын 50 жилийн ойг тохиолдуулан улс, бүсийн чанартай 30 гаруй урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулж байгааг дурдаад, цаашид “Шилдэг-60” тэмцээнийг багийн төрлөөр өргөжүүлж, 100 сая төгрөгийн шагналын сантай шилжин явах цомтой болгохоо мэдэгдсэн юм.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш Чимэдбазарын Насантогтох:

“Нармандах бол зөвхөн олимпын медальтан биш. Монголын жүдо бөхийн түүхэнд үе үеийн аваргуудыг төрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тамирчин, дасгалжуулагч хүн” гэдгийг онцлов.Тэрээр Эрдэнэт хотын жүдо бөхийн хөгжил, анхны багш дасгалжуулагчдын хөдөлмөрийг өндрөөр үнэлж, энэхүү тэмцээнээс ирээдүйн олимп, дэлхийн аваргууд төрөн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Харин олимпын хүрэл медальт, Ази тивийн анхны аварга Доржпаламын Нармандах:

“Энэ тэмцээнийг хүмүүс булган сүүлтэй тэмцээн гэж ярьдаг. Олон олимп, дэлхийн медальтан эндээс төрсөн. Ирээдүйн Н.Түвшинбаяр, Д.Сумъяа, Х.Цагаанбаатар, М.Уранцэцэг нар энэ дэвжээнээс дахин төрөөсэй гэж хүсэж байна” хэмээн хэлэв.

Тэрээр мөн өөрийн амжилтын замналд хамт байсан багш дасгалжуулагчид, хамт олон, Эрдэнэт хот, “Хангарьд” клуб болон жүдо бөхийн холбооддоо талархал илэрхийлсэн юм.

Нээлтийн үеэр Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас гавьяат тамирчин Д.Нармандахад 30 сая төгрөгийн батламж гардуулж, хүндэтгэл үзүүллээ.

“Шилдэг-60” олон хотын тэмцээн нь жүдо бөхийн спортыг хөгжүүлэх, өсвөр үеийн тамирчдыг дэмжих, ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулдаг уламжлалт тэмцээн болоод байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
1
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %