ШУТИС-ИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН САЙН ТУРШЛАГААС СУДАЛЛАА

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд “Эрдэнэт үйлдвэртэй танилцах, туршлага судлах” арга хэмжээ боллоо. Энэхүү үйл ажиллагаанд ШУТИС-ийн төв захиргаа болон бүрэлдэхүүн сургуулиудын архив, албан хэрэг хөтлөлт, хүний нөөц, чанарын менежмент, лаборатори, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан нийт 46 мэргэжилтэн оролцов.

Танилцах арга хэмжээний үеэр оролцогчид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын музей үзэж, үйлдвэрийн хэмжээнд хэрэгжүүлж буй олон улсын стандартууд, чанарын менежментийн тогтолцоо, хүний нөөцийн менежментийн сайн туршлага болон тасралтгүй сайжруулалтын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Химийн төв лаборатори, дата төв, төрөлжсөн архивын үйл ажиллагааг газар дээр нь үзэж, мэргэжилтнүүдтэй мэдээлэл солилцов.

Энэ үйл ажиллагааг нээж Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр хэлэхдээ: “Эрдэнэт үйлдвэр, Шинжлэх ухаан технологийн их сургууль олон жилийн хамтын ажиллагаатай. Манай үйлдвэрийн инженер, техникийн болон мэргэжлийн чадварлаг ажилтнуудын дийлэнх нь ШУТИС-ийн төгсөгчид байдаг. Өнөөдрийн уулзалтаар бид олон улсын стандартуудын хэрэгжилт, сайжруулалтын үр дүн болон цаашдын зорилтоо хуваалцаж байна” хэмээн онцоллоо.

Мөн Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн стандарт, чанарын мэргэжилтэн М.Байгалмаа: “Бид ISO 9001 стандартын хэрэгжилтийн үе шат, өнөөгийн нөхцөл байдал, нэгдсэн менежментийн тогтолцоог хэрхэн хэрэгжүүлж буй болон цаашдын зорилтын талаар танилцууллаа. Стандарт хэрэгжүүлснээр байгууллагын үйл ажиллагаа илүү системтэй, үр ашигтай болж, тасралтгүй сайжруулах соёл төлөвшиж байна” гэв.

Түүнчлэн арга хэмжээний хүрээнд хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын хэрэгжилт, Кайзен 5S, сайн саналын уралдаан, чанарын дугуйлангийн үр дүнгийн талаар танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариулсан юм.

Энэхүү арга хэмжээ нь байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох, чанарын менежмент болон хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр харилцан суралцах ач холбогдолтой боллоо.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %