“БИ АЖЛААСАА АЗ ЖАРГАЛ МЭДЭРДЭГ” СЭДЭВТ ШИЛДЭГ АЖИЛЧДЫГ АЛДАРШУУЛЛАА

Хүний нөөц, захиргааны хэлтэс, Баяжуулах үйлдвэртэй хамтран “Би ажлаасаа аз жаргал мэдэрдэг” сэдэвт шилдэг ажилчдыг алдаршуулах үйл ажиллагааг өчигдөр Соёл, урлагийн цогцолборт зохион байгууллаа. Энэ ёслолд Авто тээврийн цехийн технологийн тээврийн автомашины засварын хэсгийн цахилгаан ба хийн гагнуурчин Н.Батжаргал, Ус хангамжийн цехийн эргэлтийн ус хангамжийн хэсгийн цахилгаан тоног төхөөрөмжийн үйлчилгээний цахилгаанчин С.Наранхүү, Тээвэр ложистикийн төвийн Хөдөлгөөний хэсгийн галт тэрэгний найруулагч Т.Алтангэрэл нарын хөдөлмөрч, туршлагатай ажилтнууд оролцож, ажил амьдралынхаа түүх, мэдлэг туршлагаасаа хуваалцав.

Ёслолын үеэр залуу ажилтнууд ахмад үеийнхнээсээ ажил мэргэжлийн онцлог, хөдөлмөрийн үнэ цэнэ, ажлын арга барилын талаар сонирхон асуулт асууж, үнэт зөвлөгөө авсан юм. Мөн тэдний олон жилийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж, хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа.

Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Хүний нөөцийн товчооны дарга Т.Тунгалагтамир хэлэхдээ, “Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй “Залгамж” хөтөлбөр 2020 оноос эхлэн зургаа дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь мэдлэг, ур чадвар, арвин туршлагатай ажилтнуудынхаа үнэт туршлагыг залуу үед өвлүүлэхэд оршдог” хэмээн онцолсон юм.

Тэрбээр мөн Эрдэнэт үйлдвэр 48 жилийн түүхэндээ багш-шавийн уламжлалыг эрхэмлэн, шинэ үеийн ажилтнуудаа бэлтгэж ирсэн баялаг туршлагатайг дурдлаа. “Би ажлаасаа аз жаргал мэдэрдэг” арга хэмжээ нь хөдөлмөрийн үнэ цэнийг таниулах, шилдэг ажилтнуудын туршлагыг түгээн дэлгэрүүлэх, залуу үеийг идэвхжүүлэхэд чиглэсэн үр өгөөжтэй үйл ажиллагаа боллоо.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %