ГАМШИГ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Гамшгаас хамгаалах штаб, Орхон аймгийн Онцгой байдлын газар хамтран, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, эрсдэлийг бууруулах сургалт дадлага зохион байгууллаа.

Аливаа гал түймэр, гэнэтийн ослын үед шуурхай арга хэмжээ авах, удирдлагын манлайлал үзүүлж, аврах үйл ажиллагааг зохион байгуулах гамшиг ослын үед хэрэглэгдэх анхан шатны багаж зэвсэглэмжийг зүй зохистой ашиглах, өөрийгөө болон бусдыг аврах, анхны тусламж үзүүлэх, харилцан хамтын ажиллагааг хангах, үүссэн нөхцөл байдлыг хохирол багатай даван туулах зэрэг үйл ажиллагаанд суралцахад Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалтын зорилго оршдог. Энэхүү сургалт, дадлага болон гамшиг, аюул ослоос урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлуудыг Эрдэнэт үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штаб төлөвлөн, жилийн турш хэрэгжүүлж байна. Энэ удаагийн сургалт нь 2026 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ээлжит сургалтын нэг юм.

Сургалтад, Онцгой байдлын газар,“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Гамшгаас хамгаалах штабын алба хаагчид болон үйлдвэрийн бүтцийн нэгжийн удирдлага, ерөнхий инженер, ХАБЭА хариуцсан ажилтнууд оролцож, үйлдвэрийн бүсийн аль нэг объектод цагийн байдал өгсний дагуу шуурхай арга хэмжээг хэрхэн зохион байгуулах, анхны тусламж үзүүлэх, багаар ажиллах зэрэг хэлбэрээр дадлага сургуулилт хийлээ.

“Гамшиг, ослоос хамгаалах сургалтаар байгалийн гамшиг, аюулт үзэгдлийг эрсдэл багатай даван туулахад бэлэн байх чиглэлээр мэдлэг мэдээлэл, заавар чиглэл өгч, эзэмшүүлдэг. Ингэснээр хүн амын аюулгүй байдлыг хангах, албан хаагчдыг чадавхжуулах өндөр ач холбогдолтой” гэж “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Гамгаас хамгаалах штабын дарга Л.Ганбаатар сургалтын үеэр онцлов.

Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн 24 бүтцийн нэгжид гамшгийн дадлага, сургуулилтыг сар тутамд ээлжлэн явуулж, хэвшсэн байна. Он гарсаар үйлдвэрийн таван бүтцийн нэгжид гамшгийн дадлага, сургуулилт явагджээ. Мөн энэ сарын 13-15-ны өдрүүдэд Орхон аймагт команд штабын сургуулилт зохион байгуулагдах бөгөөд үүнд Эрдэнэт үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штаб, химийн хорт бодис алдагдсан тохиолдолд хэрхэн ажиллах чиглэлээр оролцох юм.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %