ЯПОН ХЭЛ, СОЁЛ СУРТАЛЧЛАХ “ХАВРЫН БАЯР-2026” ДОЛОО ХОНОГ ЗОХИОГДЛОО

“Эрдэнэт цогцолбор” их сургуулийн дэргэдэх Коосэн хөтөлбөрийн Япон хэл, соёл сурталчлах "Хаврын баяр" долоо хоног амжилттай болж өнгөрлөө. Энэхүү долоо хоногийн хүрээнд “Эрдэнэт цогцолбор” их сургуулийн Коосэн хөтөлбөрийн үйл ажиллагааг сурталчлах, оюутнуудын мэдлэг, авьяасыг сорих, япон хэл сурах идэвх сонирхлыг нэмж, зорилго, хүсэл мөрөөдлөөрөө нэгдэх, хамтран суралцах арга барилд суралцах зэрэг олон талын үйл ажиллагаа өрнөсөн байна.

“Хаврын баяр” долоо хоногийн эхэнд 1-р курсийн оюутнууд угталт хийж урилгаа тараасан бол дараагийн өдрүүдэд Япон үндэсний хувцас кимоно, ногоон цай, бийрэн бичлэг зэрэг өв соёлоос танилцууллаа. Харин 2,3-р курсийн оюутнууд постер илтгэл, судалгааны мэргэжлийн чиглэлээр үзэсгэлэн гаргасан. Мөн Эрдэнэт үйлдвэртэй танилцах аялал хийж, Ил уурхай, Авто тээврийн цехэд зочиллоо.

“Хаврын баяр” долоо хоногоор оюутнууд Япон хэл, соёлд хэрхэн суралцаж буйгаа тайлагнасан нь олон хүүхэд, залуусын сэтгэлд хүрсэн юм. Тэд, Япон дуу бүжиг, чөлөөт үзүүлбэрээ нэгтгэн Хүүхэд залуучуудын театрт толилуулж, Япон хэлний мэдлэг сорих “Хөгжилтэй япон хэл” тэмцээн, явган аялал, хөгжилтэй буухиагаар 9 багт хуваагдан, өрсөлдөв.

Энэхүү өдөрлөгт ШУТИС-ийн Коосэн технологийн захирал Д.Дулмаа тэргүүтэй багш, оюутнууд болон Орхон аймгийн ЕБС-иудын 9-р ангийн сурагчид оролцлоо. “Хаврын баяр” долоо хоногийн хаалтын ажиллагаа уралдааны шилдэг баг, оюутнуудад шагнал гардуулснаар амжилттай өндөрлөсөн байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %