“Эрдэнэтийн хийморьлог эрчүүд” номын II боть нээлтээ хийлээ

Орхон аймгийн Эрдэнэт хотын түүх, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүсийн амьдрал, үйлсийг өгүүлсэн “Эрдэнэтийн хийморьлог эрчүүд” номын хоёрдугаар боть албан ёсоор нээлтээ хийж, уншигчдын хүртээл боллоо.

Түүхийг ард түмэн бүтээж, түүнийг бичгийн их хүмүүс туурвин үлдээдэг жамтай. Энэ утгаараа цаг хугацаанд бүдгэрэх учиртай дурсамж, бахархлыг мөнхжүүлэн үлдээх зорилготой энэхүү бүтээл нь арван жилийн өмнө эхний ботийг гаргаж байсан уламжлалаа үргэлжлүүлж буйгаараа онцлог юм.

“Эрдэнэтийн хийморьлог эрчүүд” номын хоёрдугаар ботид Эрдэнэт хотоос төрөн гарсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар гурав, Гавьяат цолтон арав болон нийгмийн салбар бүрийн төлөөлөл болсон олон эрхмийн намтар, ажил үйлсийг багтаасан байна. Тэдний амьдралын түүх нь зөвхөн хувь хүний замнал төдийгүй Эрдэнэт хотын хөгжил, Монгол Улсын нийгмийн дэвшлийн бодит гэрч болон үлдэж буй юм.

Энэхүү бүтээл нь Эрдэнэт хотын хагас зуун жилийн ойд зориулан бүтээгдсэнээрээ онцгой ач холбогдолтой бөгөөд хотыг бүтээн босголцсон үе үеийн хийморьлог эрчүүдийн гавьяа зүтгэлийг алдаршуулсан түүхэн баримт бичиг болж байна.

Номыг бүтээх үйлсэд оролцсон сэтгүүлчид, судлаачид, уран бүтээлчид хамтын хүчээр ажиллаж, бодит түүхийг уран сайхны өндөр түвшинд туурвисан нь онцлог байв.

МСНЭ-ийн Орхон аймаг дахь салбарын тэргүүн, номын ерөнхий редактор М.Балжинням хэлэхдээ, “Эрдэнэтийн үе үеийн хөдөлмөрч, бүтээлч хүмүүсийн амьдрал, үйлсийг баримтжуулан үлдээх нь бидний зорилго байсаар ирсэн. Энэ удаагийн боть нь хамтын хөдөлмөрийн үр дүн, дараагийн үеийнхэнд өвлүүлэх үнэт бүтээл боллоо” хэмээн онцолсон юм. Ийнхүү хийморь, хөдөлмөр, бүтээн байгуулалтын түүхийг өгүүлэх уг бүтээл уншигчдад хүрч, Эрдэнэт хотын бахархалт хүмүүсийн амьдралын замналтай танилцах боломжийг нээж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %