Оюуны өвийн тунгалаг рашаан “Монгол зурхай” ном хэвлэгдлээ

Монголчуудын үе дамжин өвлөгдөж ирсэн оюуны үнэт өв, зурхайн ухааныг орчин цагийн уншигчдад ойлгомжтойгоор тайлбарласан нэгэн шинэ бүтээл мэндэллээ. Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн, судлаач зохиолч Дамдины Пүрэв “Монгол зурхай танин мэдэхүйн тайлбар” номоо хэвлүүлэн уншигчдын хүртээл болгож байна. Энэхүү бүтээл нь монголчуудын үе дамжин өвлөгдөж ирсэн зурхайн ухаан, оюун санааны үнэт өв соёлоос дээжлэн авч, энгийн ойлгомжтой хэлбэрээр тайлбарлахыг зорьсноороо онцлог юм. Уламжлалт зурхайн судар, эрдэмтэн мэргэдийн бүтээлүүд нь ихэвчлэн мэргэшсэн хүрээний хүмүүст зориулагддаг, ойлгоход төвөгтэй байдгийг зохиогч онцлон, айл өрх бүрд хүрэхүйц танин мэдэхүйн бүтээл туурвихыг зорьжээ. Номд монгол хүний ахуй амьдрал, байгаль дэлхий, огторгуйн хөдөлгөөн, наран саран, од гаригийн нөлөөлөл зэрэг нь хүний амьдралтай хэрхэн уялддаг талаар өгүүлсэн байна. Мөн хүнийг өөрийгөө танин мэдэх, зөв амьдрах ухаанд суралцах, нийгмийн зөв харилцааг төлөвшүүлэхэд чиглэсэн гүн ухааны санааг шингээжээ. Зохиогчийн үзэж буйгаар, өнөөгийн нийгэмд олон зөрүүтэй мэдээлэл дунд үнэн зөвийг ялган танихад уламжлалт ухаан, өв соёлын мэдлэг чухал үүрэгтэй аж. Иймд энэхүү бүтээл нь уншигчдыг өвөг дээдсийнхээ оюуны өвтэй дахин холбож, эрүүл саруул ухамсар, зөв амьдралын хандлагыг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой юм. Түүнчлэн уг номд “Ламын гэгээн” хэмээн алдаршсан Лувсанданзанжанцан зэрэг эрдэмтэн мэргэдийн бүтээл, үзэл санаанаас эш татан, уламжлал ба орчин цагийн сэтгэлгээг холбохыг хичээсэн байна.“Монгол зурхай бол тооны ухаан. Бодох арга нь өөр өөр боловч хариу нь нэг байдаг нь түүний үнэн чанарыг илтгэнэ” хэмээн зохиогч бүтээлдээ онцолжээ. “Монгол зурхай танин мэдэхүйн тайлбар” ном нь уншигчдыг өөрийгөө таних, амьдралын зөв хэм хэмжээг ухамсарлах, улмаар нийгмийн эерэг орчныг бүрдүүлэхэд чиглэсэн танин мэдэхүйн үнэ цэнтэй бүтээл болж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %