Эрин зууны бахархал Эрдэнэт хотын 50 жилийн ойд зориулсан Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын дэргэдэх "Хангарди" клубын нэрэмжит Туялзуур сэлмийн өсвөр үе болон насанд хүрэгчдийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Эрдэнэт хотод боллоо.
Тэнцээнд “Дуэль”, “УБ фенсинг”, “ЛТ”, “Флеш” зэрэг нийт долоон клубын 200 гаруй тамирчин авхаалж самбаа, техник ур чадвараа сорин өрсөлдсөн юм. Туялзуур сэлмийн "Хангарди" клуб 31 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, U8 ангиллын ганцаарчилсан төрөлд С.Төгөлдөр мөнгө, С.Эрдэнэ хүрэл, U10 ангилалд М.Гоодарь алт, О.Энхлэн хүрэл, U12 ангилалд Б.Сайханбилэг мөнгө, Э.Амин мөнгө, М.Түвшинбаяр алт, U17 ангилалд У.Анужин мөнгөн медаль хүртлээ. Эрдэнэтийн сэлэмчид багийн төрөлд хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлэв.

















