Дулааны цахилгаан станцын 50 жилийн ойд зориулсан урлагийн бага наадам боллоо

Дулааны цахилгаан станцын 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Урлагийн бага наадам Соёл урлагийн цогцолборын их танхимд амжилттай болж өнгөрлөө.

Энэхүү үйл ажиллагааг ДЦС-ын Захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран зохион байгуулсан бөгөөд ажилтнуудын дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх, шинэ залуу уран бүтээлчдийг нээн илрүүлэх, мөн шилдэг оролцогчдыг 50 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтод шалгаруулах зорилготой байв.

Наадамд Турбины хэсэг, Зуухны хэсэг, Засвар механикийн хэсэг, Цахилгаан техникийн хэсэг, Захиргааны хэсэг болон Үйлдвэр техникийн товчоо, Түлш дамжуулах хэсэг, Хими ус бэлтгэлийн хэсэг болон Дулааны шугам сүлжээний хэсгийн уран бүтээлчид оролцож, нийт 7 баг өрсөлдлөө. Энэ удаагийн онцлог нь хамтарсан багууд оролцсон явдал байсан бөгөөд хөгжөөн дэмжигчдийн идэвх, уур амьсгал өндөр байв.

Оролцогчид Монголын уламжлалт язгуур урлагийг орчин үеийн шийдэлтэй хослуулсан олон төрлийн сонирхолтой үзүүлбэрүүдийг толилуулсан юм. Үүнд уртын дуу, хөөмий, бий биелгээ зэрэг язгуур урлагийн төрөл, орчин үеийн дуу бүжиг, шоу элементүүд, мөн “Яг түүн шиг” төрлийн үзүүлбэрүүд багтсан нь үзэгчдэд өв соёл, орчин үеийн урлагийн уялдаа холбоог мэдрүүлсэн бүтээлч наадам болсныг харууллаа.

Тэмцээний үр дүнгээр төрөл тус бүрийн шилдгүүдийг шалгаруулж, язгуур урлагийн төрөлд Засвар механикийн хэсэг тэргүүлж, Зуухны хэсэг, Түлш дамжуулах хэсгүүд удаалсан бол дууны төрөлд Түлш дамжуулах хэсэг, Цахилгаан техникийн хэсэг, Зуухны хэсгүүд эхний гурван байрыг эзэллээ. Бүжгийн төрөлд Цахилгаан техникийн хэсэг тэргүүлж, Зуухны хэсэг, Засвар механикийн хэсгүүд шагналт байрт шалгарсан байна. Харин “Яг түүн шиг” төрөлд Түлш дамжуулах хэсэг шилдэг байж, Засвар механикийн хэсэг, Цахилгаан техникийн хэсгүүд удааллаа. Нийлбэр дүнгээр Түлш дамжуулах хэсэг тэргүүн байрыг эзэлж, Засвар механикийн хэсэг дэд байр, Цахилгаан техникийн хэсэг гуравдугаар байрт шалгарлаа.

Энэхүү бага наадам нь ажилтнуудын авьяас чадварыг нээн илрүүлж, хамт олны уур амьсгалыг эерэгээр дэмжсэн, байгууллагын соёл, нэгдлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Ахмад үеийн туршлага, залуу үеийн эрч хүч хосолсон энэхүү наадам нь ирэх 50 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтын өнгө төрхийг тодорхойлсон онцгой үйл явдал болсноороо онцлог байв.

Ийнхүү ДЦС-ын Урлагийн бага наадам нь зөвхөн уралдаан тэмцээн төдийгүй хамт олны эв нэгдэл, бүтээлч сэтгэлгээ, соёлын хөгжлийг дэмжсэн цогц арга хэмжээ болж амжилттай өндөрлөлөө.

 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %