Уурхайчдын эрүүл мэндийн төлөө сэтгэл, зүтгэлээ зориулж ажиллахыг онцлон, уриаллаа

Эрдэнэт үйлдвэрийн Хамтын ажиллагаа,нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх, өнөөдөр “Эрдэнэт” сувиллын цогцолборын ажилтнуудтай уулзах үеэрээ уурхайчдын  эрүүл энхийн манаанд зогсох үүргээ биелүүлж, сэтгэл зүтгэлээ шингээж ажиллахыг онцлон санууллаа. Нийгмийн цехүүдтэй хийж буй энэ удаагийн ээлжит өргөтгөсөн шуурхай зөвлөгөөнийг “Эрдэнэт” сувиллын цогцолборт зохион байгуулж, зөвлөгөөнд Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн дарга Б.Энхжин, Хүний нөөц захиргааны хэлтсийн албаны дарга Б.Одгарьд, Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат болон бусад холбогдох мэргэжилтнүүд оролцов.

Зөвлөгөөний эхэнд “Эрдэнэт” сувиллын цогцолборын үйл ажиллагаа, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар цогцолборын дарга Б.Бат-Эрдэнэ танилцууллаа. “Эрдэнэт” сувиллын цогцолборт нийт 158 хүн ажиллаж, “Эрдэнэт” клиник, сувилал, оношлогоо эмчилгээ, яаралтай түргэн тусламж зэрэг дөрвөн чиглэлээр эрүүл мэндийн үйлчилгээг хүргэдэг. 2026 онд тус цогцолборынхон сэргээн засах уламжлалт болон оношлогоо эмчилгээний төрөл,  сувиллын хүртээмж үйлчилгээг нэмэгдүүлэх, эмч эмнэлгийн ажилтнуудыг чадахижуулах, хувь хүний хөгжил бүтээлч хандлагыг сайжруулах замаар орлого нэмэгдүүлэх, эрүүл мэндийн даатгалаар үзүүлэх тусламж үйлчилгээний хяналтыг дээшлүүлэх, уурхайчид, тэдний ар гэрт эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй  болгож, амьдралын чанарыг нь сайжруулах зэрэг зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Түүнчлэн одоогийн байдлаар зарим нарийн мэргэжлийн  эмч ажилтны орон тоо дутагдалтай, оношлогоо эмчилгээний тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэх мэт асуудлууд шийдлээ хүлээж буйг цогцолборын удирдлага мэдээлэлдээ дурьдсан юм.

“Эрдэнэт” сувиллын цогцолборын үйл ажиллагаа, мэдээлэлтэй танилцсаны дараа Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Юуны түрүүнд эмч, ажилтан бүр уурхайчдынхаа эрүүл мэндийн төлөө сэтгэл гаргаж, тусламж үйлчилгээг чанар, соёлын дээд түвшинд гаргаж ажиллахыг даалгав. Мөн 2026 оны магадлан итгэмжлэлд бэлтгэх хүрээндээ “Сэлэнгэ” амралтын баазыг Уурхайчдын сэргээн засах амралт, сувилал болгон өөрчилж, тэнд “Эрдэнэт” сувиллын эмч, сувилагчид ээлжээр ажиллах, хоол үйлдвэрлэл болон эмчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэн, өөрсдийн нэрийн хуудас болохуйц “брэнд” бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах, давуу талаа цаашдын стратеги болгон төлөвлөх  зэргээр үйл ажиллагаандаа хөгжлийн   шинэ “эргэлт” хийж, ажиллахыг  чиглэл болголоо.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %