ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Монгол Улсын Шинжлэх ухааны академи, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран “Шинжлэх ухаан-Үйлдвэрлэл-Технологи” бага чуулганы хэлэлцүүлгийн хуралдааныг Эрдэнэт хотод зохион байгуулж байна. Энэхүү хуралд эрдэмтэн судлаачид, зөвлөх, мэргэшсэн инженер техникийн ажилтнууд оролцож, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх бодит шийдлүүдийг хэлэлцэж байгаа юм.

Хурлын үеэр Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, доктор (Ph.D) Г.Ёндон, ШУТИС-ийн Ректор, доктор (Ph.D), профессор Т.Намнан нар Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, судалгаа, хөгжүүлэлтийн үр дүн, оюуны өмч, шинжлэх ухааны мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, дэвшилтэт техник, технологи дамжуулах, инновацыг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Мөн Монгол орны онцлогт нийцсэн техник, технологи нутагшуулахад мэргэжлийн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, дотоодын түүхий эдэд суурилсан, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг хөгжүүлэх, холбогдох судалгаа, туршилтыг хамтран хэрэгжүүлэхээр болов. Түүнээс гадна байгалийн нөөцийг зохистой, үр өгөөжтэй ашиглах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгальд ээлтэй, нөөц хэмнэлттэй, хаягдал багатай үйлдвэрлэлийн шийдлийг нэвтрүүлэх чиглэлээр шинжлэх ухаанд суурилсан хамтын ажиллагааг хөгжүүлэхээр санамж бичиг ийнхүү үзэглэлээ.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %