Засвар угсралтын цех Аж үйлдвэрийн ажилтны баярыг тохиолдуулан тэргүүний ажилтнуудаа шагнаж урамшууллаа

Аж үйлдвэрийн ажилтны баярын өдрийг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн Засвар угсралтын цех баярын хурал зохион байгуулж, ажил үйлсээрээ манлайлж, олон нийтийн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцдог тэргүүний ажилтнуудаа шагнаж урамшууллаа.

Соёл, урлагийн цогцолборын бага танхимд болсон баярын хурлыг Засвар угсралтын цехийн дарга Х.Баяраа нээж, үг хэлэхдээ өөрийн цехийг үүсгэн байгуулсан түүх дурсамжаа хүүрнэж, тэр үед гол ажлыг гаднын байгууллага, гадаадын мэргэжилтнүүд хийдэг байсан бол одоо үндэсний мэргэжилтнүүд цахилгаан, агааржуулалт, механикийн гээд бүх чиглэлийн ажлыг түлхүүр гардуулах нөхцлийн хэмжээнд хийж гүйцэтгэдэг, өндөр ур чадвартай хамт олон бүрдсэнийг онцлон баяр хүргэсэн юм.

Засвар угсралтын цехийн 35 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан мэргэжлийн баярын үеэр Цахилгаан ба хийн гагнуурчин З.Ганзориг, К.Батмандал нар Орхон аймгийн “Засаг даргын жуух бичиг”-ээр шагнагдаж, мастер Г.Амгаланд Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медаль, Тоног төхөөрөмжийн засварчин Г.Дөлгөөнд үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөнийг бэхжүүлж, уул уурхайн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж “Уурхайчны Алдар” цол тэмдэг олгов. Түүнээс гадна Аж үйлдвэрийн ажилтны өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан 26  ажилтанд мөнгөн урамшуулал олгох тушаал уншиж танилцууллаа.

Мөн тус цехэд хоёргүй сэтгэлээр 25 жил ажиллаад гавьяаныхаа амралтад гарч буй цахилгаан ба хийн гагнуурчин Б.Нямдаваад мэдлэг чадвараа үйлдвэртээ бүрэн зориулж, олон жил үр бүтээлтэй ажиллаж, залуу үеэ бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсанд хамт олон нь талархал илэрхийлж, гарын бэлэг, дурсамж хадгалуулсан юм.   

Баярын хурлын дараа тус цехийн Засвар угсралтын хэсгийн ажилтнуудын дунд мэдлэг сорих асуулт хариултын “QUIZ SHOW” тэмцээн болж, зургаан багийн 24 ажилтан оролцлоо. Танин мэдэхүй, ажил мэргэжил, хурдны үе, сэтгэн бодох гэсэн дөрвөн үе шаттай явагдсан уг тэмцээнд М.Хатанбаатар ахлагчтай “Майнерс” баг тэргүүлж, Э.Энхбаатар ахлагчтай “Морьтон”, Г.Дагва-Очир ахлагчтай “Чимээгүй” баг удааллаа.      

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %