“Монголын геологи, хайгуул” чуулганд Эрдэнэтийн-Овооны Оюут ордыг онцолж байна

Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын геологи, хайгуул” чуулга уулзалт энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж байна. Төр засгийн удирдлагууд, салбарын шилдэг мэргэжилтнүүд нэгэн дор чуулж, хайгуул, ашиглалтын дэвшилтэт чиг хандлагыг тодорхойлж, үнэ цэнтэй туршлага, мэдээлэл солилцдог энэхүү чуулганд Эрдэнэтийн-Овоо, Оюут ордод 2023-2025 онд гүйцэтгэсэн нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнгээс нийт долоон илтгэл хэлэлцүүлж байна.

Тухайлбал, Хойд монголын Эрдэнэтийн хүдрийн дүүргийн шилжилтийн бүс ба Оюутын порфир зэсийн ордын структурын системчилсэн судалгаа, Эрдэнэтийн-Овооны Оюут зэсийн ордын нарийвчилсан хайгуулын үр дүн, Оюут ордын жишээн дээр Порфирын Cu-Mo хүдэржилт калийн хувирлаас илүүтэй серицитжих хувиралтай холбоотой үүссэн шалтгаан, Исэлдсэн магма ба порфирын ордын үүсэл, Оюут зэсийн ордын холимог хүдрийн технологийн минералогийн онцлог, Оюут зэсийн ордын холимог хүдрийн технологийн минералогийн онцлог, Эрдэнэтийн-Овоо дүүргийн Оюут ордын хүдэржилтийн үе шат ба хувьсал зэрэг илтгэл тавигдана.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөгжлийн хэлтсийн Ерөнхий геологич, доктор (Ph.D) Д.Алтанхуяг, Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн Эрдэс судлаач инженер С.Цэсэн нар Оюутын ордоор үндсэн илтгэл толилуулах бол Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажилласан гаднын таван судлаач Оюутын ордын жишээн дээр илтгэл тавих юм.

Мөн “Монголын геологи, хайгуул” чуулга уулзалтын хүрээнд энэ сарын 29-ний өдөр Структур геологийн онол практик хосолсон экскурс Эрдэнэтийн хүдрийн дүүрэг, Оюут ордод онцлох сургалт хийхээр төлөвлөжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %