"Worldskills International" олон улсын байгууллагаас Эрдэнэт үйлдвэрт гэрчилгээ гардууллаа

Мэргэжлийн боловсролыг дэмжин ажиллаж буй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг "Worldskills International" олон улсын байгууллагаас үнэлэн, гэрчилгээ олголоо. Тус байгууллагын Монгол дахь төлөөлөл "Worldskills Mongolia" ТББ-ын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Ц.Чадраабал, Монгол улсын техникийн төлөөлөгч Э.Энхболд нар хүрэлцэн ирж, Ерөнхий захирал Г.Ёндонд уг гэрчилгээг гардуулахдаа, “Эрдэнэт үйлдвэр, мэргэжлийн боловсролын салбарт залуучуудын хөдөлмөр эрхлэлт, ур чадварыг дээшлүүлэхэд урт хугацаанд, тууштай хувь нэмэр оруулж буйг нь үнэлэн, олгож байна” гэж тэмдэглэсэн.

Дэлхий нийтэд мэргэжлийн боловсролыг сурталчлан дэлгэрүүлэх, тогтолцоонд шинэ тогтолцоо нэвтрүүлж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилго, үүрэг бүхий тус байгууллагад одоогоор 90 гаруй улс орон нэгдсэн байна. Харин манай улс 2014 онд тус байгууллагад гишүүнээр элсэж, мэргэжлийн боловсролын ур чадварын тэмцээнд оролцож ирсэн. Энэ үеэс Эрдэнэт үйлдвэр, мэргэжлийн боловсролын ур чадвар, тэр дундаа CNC токарийн мэргэжлийг хөгжүүлэх, тэмцээнд оролцох мэргэжилтнүүдийг бэлтгэх боломжоор бүрэн хангаж, дэмжин ажиллаж байна.

2024 онд Франц улсад зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улс CNC токарийн төрөлд "Medallion of excellence" тусгай байрын шагнал хүртсэн. Энэ амжилт Эрдэнэт үйлдвэрийн дэмжлэг, туслалцааны үр дүн гэж тус байгууллагаас үнэлдэг. Эрдэнэт үйлдвэрийн Засвар, механикийн заводод суурилагдсан CNC токарийн тоног төхөөрөмж нь орчин үеийн дэвшилтэт технологи, мэргэжлийн шаардлага хангасан учраас энд бэлтгэл хангасан залуучууд ур чадварын тэмцээнд шууд оролцох боломжтой болдгоороо давуу талтай.

Дэлхийн ур чадварын тэмцээнд манай улсаас нийт 37 хүүхэд, залуус гагнуур, токарь, сантехник, цахилгаан, тогооч, мужаан зэрэг мэргэжлээр оролцож ирсэн бөгөөд энэ жилээс орчин цагт хамгийн эрэлттэй болж буй механик инженер CAD, график дизайн, химийн лаборант, авто засвар, хуурай хийц гэх мэт таван мэргэжил нэмэгдэж, нийт 12 мэргэжлээр дэлхийд ур чадвараа сорин өрсөлдөхөөр болж байна. Ирэх 9 дүгээр сард БНХАУ-ын Шанхай хотод болох тэмцээнд дээрх мэргэжлүүдээр оролцох үндэсний аваргууд тодорч, бэлтгэл хангаж байгаа” гэж Монгол Улсын техникийн төлөөлөгч Э.Энхболд онцлов.

Тус тэмцээнд оролцох эрхтэй болсон үндэсний ялагчийн нэг нь Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Эрдэнэт” цогцолбор их сургуулийн Коосен коллежийн химийн инженерчлэлийн ангийн 3 курсийн оюутан Э.Саруултөгөлдөр юм. Тэрээр 6-р ангиасаа химийн хичээлийг сонирхож, сүүлийн гурван жилд гүнзгийрүүлэн судалсан нь үндэсний ялагч болоход нөлөөлсөн байна.

Мөн Эрдэнэт үйлдвэрээс CNC токарийн төрөлд олон улсын эксперт буюу сургагч багшаар Засвар, механикийн заводын инженер, зохион бүтээгч Г.Энхбат шалгарсан юм.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %