ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ТОЙМ

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Ерөнхий инженер Т.Батмөнх удирдлаа. Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөрчилгүй, хэвийн ажиллажээ. Энэ долоо хоногт Ил уурхайд дөрөвдүгээр шатны үзлэг шалгалт хийх талаар ХАБЭА-н хэлтсээс мэдээлэв. Ерөнхий инженер Т.Батмөнх “Зөрчил дутагдал илрүүлж, хүн буруутгахаас илүү бодит эрсдэл юу байна, урьдчилан яаж харж, хэрхэн үнэлж байна, урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна, энэ үед ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна гэдэг талаас нь анхаарч, үзлэг шалгалтаа чанартай явуулах”-ыг санууллаа.

Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан үйлдвэрийн бүсийн үерийн усны суваг шуудуу, хүчиллэг ус хуримтлуулах бассейнуудад хяналт шалгалт хийснээ мэдээлэв. Үерийн усны цэвэрлэх шаардлагатай суваг шуудууг хариуцсан бүтцийн нэгжүүдэд чиглэл өгч цэвэрлүүлсэн байна. Харин хүчиллэг ус хуримтлуулах бассейнууд өнөөдрийн байдлаар хэвийн, 12 дугаар овоолгын цөөрөм 40 хувийн, 9 дүгээр овоолгын хоёр цөөрөм 39, 37 хувийн, 5000 м3-ын бассейн 15 хувийн дүүргэлттэй байна.

Гуравдугаар сар гарсаар 22,55 хувийн агуулгатай 7293 тонн цэвэр зэс агуулсан 35,131 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэжээ. Харин молибденын баяжмал 127 контейнер гаргасан байна. Баяжмалуудын ачилт хэвийн явагдаж байгаа бөгөөд зэсийн баяжмал 620 вагон ачсан нь төлөвлөгөөнөөс 37 вагоноор илүү байгааг Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс мэдээллээ. Мөн молибденын баяжмал 24 багц ачсан, энэ долоо хоногт зургаан багц ачиж, сарын ачилтын төлөвлөгөө 30 партаар биелэхээр байна. Түүнээс гадна биржийн арилжааны 8000 орчим тонн зэсийн баяжмалын ачилтад яг одоо холбогдох бүтцийн нэгжүүд хяналт тавин ажиллаж байгааг мэдээллээ. Ерөнхий инженер Т.Батмөнх “Зэсийн үнэ боломжийн байгаа энэ үед баяжмалаа илүү борлуулж авах хэрэгтэй. Үүний тулд үйлдвэрлэл дээр технологийн жигд ажиллагаа чухал учраас хяналтаа сайжруулж, алдаа гаргахгүй ажиллахад анхаарах хэрэгтэй” гэв.

Баяжуулах үйлдвэрийн Хүдэр бэлтгэлийн 1 дүгээр шугамын анхдагч бутлуурын хэсэг дээр өнгөрсөн баасан, бямба гаригт 30 цагийн хугацаанд 996 м3 бетон цутгалт тасралтгүй хийж дуусжээ. Мөн хаягдал өтгөрүүлэх технологийн барилгын ажлын гүйцэтгэгч шалгарсан байна. Тус компани тавдугаар сарын 20 хүртэл ажилчдынхаа хээрийн сууц, агуулах, бетон зуурмагийн узель барих, техник хэрэгслүүдээ байршуулах зохион байгуулалт, төлөвлөлтийн ажлуудыг хийх аж. Харин тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл дөрөвдүгээр сарын эхээр эхэлнэ гэж Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон мэдээллээ.

Энэ сарын 26-ны 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дадлага сургуулилт болохтой холбогдуулан үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүд ажилчдаа бүрэн хамруулахыг энэ үеэр үүрэг болгов.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %