Засвар, механикийн заводын Цутгуурын цехийн Илчийн боловсруулалтын тасгийн өргөтгөл ашиглалтад орсноор цутгамал бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1000–1500 тонноор нэмэгдэх боломж бүрдэнэ. Ингэснээр тус цех нийт 7000 тонн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болох юм.
Эрдэнэт үйлдвэрийн цутгамал бүтээгдэхүүний жилийн хэрэглээ дунджаар 5000 орчим тонн бөгөөд өргөтгөл ашиглалтад орсноор гаднын байгууллагуудаас 1500–2000 тонн цутгамал бүтээгдэхүүний захиалга авч, үйлдвэрлэх боломж нээгдэнэ, гэж Засвар, механикийн заводын дарга Т.Ариунсан ярилаа.
Тус өргөтгөлийн барилгын ажил бүрэн дуусаж, Улсын комисст хүлээлгэн өгчээ. Одоо тоног төхөөрөмжүүдийн угсралт, суурилуулалт, тохируулгын ажил үргэлжилж байна. Өргөтгөлийг энэ оны долоодугаар сарын 01-нд багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй, Засвар, угсралтын цех, Засвар, механикийн заводын мэргэжилтнүүд хамтран ажиллаж байна.
Цутгамал бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1500 тонноор нэмэгдэнэ
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0















