Наурызын баярт дэлхийн шилдгүүд үзүүлбэрээрээ өрсөлдөнө

Эрин зууны бахархал Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд Казах түмний Наурыз буюу хаврын баярыг энэ жил Орхон аймагт өргөн дэлгэр тэмдэглэхээр  бэлтгэж буй зохион байгуулагчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ долоо хоногийн амралтын өдрүүд буюу гуравдугаар сарын 14-ний бямба гарагт Соёл, урлагийн цогцолборт болох Баярын хурал, Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит, “Алтангадас” одонт Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолтоор эхлэх “Наурыз 2026” баяр 15-ны ням гарагт Эрдэнэт хотын цэнгэлдэх хүрээлэнд Бүргэдчдийн парад-аар нээлтээ хийхээр төлөвлөжээ.

Нээлтийн үйл ажиллагаанд урлагийн тоглолт, бүргэдийн болон морин спортын үзүүлбэр зэрэг Казах түмний өв соёлыг харуулсан сонирхолтой олон үйл ажиллагааг Эрдэнэтчүүддээ толилуулах юм байна.

“Наурыз 2026” баярын хөтөлбөрт тив, дэлхийн нүүдэлчдийн наадмын морьт барилдаан (Аударыспак), тулам булаалдах (Көкпар), морин дээрээс зоос шүүрэх  (Тенге илу) тэмцээн, морин дээрх шилдэг үзүүлбэрүүд (Кыз куар) багтсан байна. Энэхүү өргөн дэлгэр баяр, наадамд оролцохоор Морин спортын Үндэсний холбооны тамирчдаас гадна Баян-Өлгий аймгийн Засаг дарга, бүргэдчид, “Алтангадас” одонт Хөгжимт драмын театрын уран бүтээлчид баруун алтайгаас хүрэлцэн иржээ.

Тус наадмын Ерөнхий зохион байгуулагчаар Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, Орхон аймаг дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл ажиллаж байгаа бол Орхон аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Биеийн тамир спортын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний холбоод хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %