ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАХАД СУРАЛЦЛАА

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ сүүлийн таван жилийн хугацаанд нийт 437 томоохон үйл ажиллагаа зохион байгуулж, 7000 гаруй зочин хүлээн авчээ. Энэ нь жилд дунджаар гадаад, дотоодын 1000–2000 зочин хүлээн авч, олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг гэсэн үг юм. Эдгээр үйл ажиллагааг зохион байгуулахад гардан оролцдог хүний нөөцийн мэргэжилтнүүд, албан хэрэг хөтлөлтийн ажилтнууд, Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийн ажлын хэсгийн гишүүд, соёл, олон түмний арга зүйчид өнөөдөр “Дотоод үйл ажиллагаа зохион байгуулахад анхаарах асуудал” сэдэвт сургалтад хамрагдаж байна.

Сургалтыг нээж, Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр хэлсэн үгэндээ, “Аливаа үйл ажиллагааны үр дүн, оролцогчдын сэтгэл ханамж зөвхөн зохион байгуулагч талаас шалтгаалахгүй. Оролцогчдын идэвх оролцооноос ихээхэн хамаардаг. Сургалт, хөгжлийн үйл ажиллагаа тасралтгүй байж гэмээнэ хүний хөгжил, байгууллагын соёл, ажлын үр дүнд эерэг нөлөө үзүүлдэг” хэмээн онцоллоо.

Өнгөрсөн жил энэ төрлийн сургалтыг Гадаад харилцааны яам, Ахмад дипломатчидын холбоо, Гадаад харилцаа, экспортын хэлтэс, Хүний нөөц, захиргааны хэлтэс хамтран үйлдвэрийн удирдах ажилтнуудад амжилттай зохион байгуулсан. Харин энэ удаагийн сургалтыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хүний нөөц, захиргааны хэлтэс, Гадаад харилцаа, экспортын хэлтсийн Гадаад харилцааны алба, Соёл, урлагийн цогцолборын Соёлын сектор хамтран, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий ажилтнуудад үе шаттайгаар явуулж эхэллээ.

Сургалтад оролцогчид үйл ажиллагааны зэрэглэл, анхаарах асуудал, бэлтгэл ажлын төлөвлөгөө боловсруулах, хөтөлбөр болон чек-лист ашиглах, цахим хөтөч бэлтгэх, зочдыг угтах, үйлчлэх, үдэх ёслол, сценари боловсруулах, хөтлөгчийн ур чадвар, оролцогчдын бүртгэл, санал асуулга зэрэг сэдвээр мэдлэгээ нэмэгдүүлэв.

Сургалтын хоёр дахь хэсэгт, оролцогчид дөрвөн багт хуваагдан дадлага ажил гүйцэтгэж, үйл ажиллагаа зохион байгуулах үеийн бодит нөхцөлд тулгуурласан шийдлүүдийг боловсрууллаа.

Олон хоногийн бэлтгэлтэй үйл ажиллагаа ганцхан техникийн саатал, цагийн хоцрогдол, зохион байгуулалтын жижиг алдаанаас шалтгаалан үр дүн нь буурах эрсдэлтэй байдаг. Иймээс энэхүү сургалт нь үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд, зохион байгуулах ур чадварыг дээшлүүлэхэд чиглэж байна.

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %