“Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цехийн “Цасны өдөрлөг” зохион байгуулагдаж, хамт олны эв нэгдэл, нөхөрлөлийг бэхжүүллээ. Тус өдөрлөгт “Зөөлөн оёдол”, “Захиргаа аж ахуй”, “Баяжмал-1”, “Баяжмал-2” гэсэн дөрвөн хэсгийн нийт 90 гаруй ажилтан оролцож, цэвэр агаарт хөгжилтэй, сонирхолтой тэмцээнүүдэд идэвхтэй оролцов.
Цасан дээрх хөгжилтэй буухиа, чарганы уралдаан, уулын оргилд өөд, өнгө өнгөөр ширээ засах зэрэг тэмцээн зохион байгуулж, багууд авхаалж самбаа, авьяас билгээ сорин өрсөлдлөө. Тэмцээний дүнгээр “Баяжмал-2” дугаар хэсэг тэргүүн байр эзэлж, “Баяжмал-1” дүгээр хэсэг дэд байранд орсон бол “Зөөлөн оёдол”-ын хэсэг гутгаар байрт, Захиргаа аж ахуйн хэсэг тусгай байранд шалгарлаа.
























