УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ТОЙМ

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны даваа гаргийн ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг үйлдвэрийн газрын Ерөнхий инженер Т.Батмөнх удирдан, Ерөнхий захирал Г.Ёндон цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өгсөн.

Шуурхай зөвлөгөөний эхэнд, өргөтгөсөн хуралд сууж буй бүтцийн нэгжүүдийн эмэгтэй удирдлагуудад Ерөнхий захирал Г.Ёндон "Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн баярын мэндчилгээ дэвшүүлж, цэцгийн баглаа өргөн барилаа.

Өнгөрсөн долоо хоногт хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын өндөр эрсдэлтэй 27 ажил гүйцэтгэж, ажлын байранд сөрөг хүчин зүйлийн 81 хэмжилт хийжээ. Хөдөлмөрийн нөхцөлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ хэтэрсэн таван тохиолдол гарсанд зөвлөмж, арилгах үүрэг өгч ажилласан гэж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс мэдээллээ.

Баяжуулах үйлдвэрт дөрөвдүгээр шатны үзлэг шалгалт явагдаж, “хангалттай” үнэлгээ авсан байна. Дутагдалтай байсан нормчлогдсон материалын нөөц бүрдэж, өвлийн дизель түлш 12 хоногийн нөөцтэй байгааг Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий мэдээллээ. Үйлдвэрлэл хэвийн, хүдэр олборлолт, боловсруулалт, баяжмал ачилтын төлөвлөгөө давж биелж байгааг хэлсэн.

Эрдэнэт үйлдвэрийн техник, технологийн бодлогын баримт бичиг, "Оюут" ордын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын хэсгүүд хуралдаж, их зогсолтын бэлтгэл ажил хангагдаж байна.

2026 оны хоёрдугаар сард Эрдэнэт үйлдвэрт гаднын байгууллагаас 260 албан бичиг ирж, үйлдвэрийн газраас 215 албан бичиг хүргүүлсэн гэж Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр мэдээллээ. Ерөнхий захирлын тушаалаар зургаа, ерөнхий инженерийн шийдвэрээр мөн зургаан ажлын хэсэг байгуулагдаж, өнгөрсөн долоо хоногт бүтцийн хоёр нэгжид хоёр ажлын байранд сонгон шалгаруулалт зохион байгуулагдаж, 120 ажил горилогч оролцсон байна. Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд 300 гаруй үйл ажиллагаа зохион байгуулагдсан. Хүний нөөц, захиргааны хэлтэс, Гадаад харилцаа, экспортын хэлтэс, Соёл, урлагийн цогцолбор хамтран “Үйл ажиллагааны дотоод зохион байгуулалт, арга хэмжээ зохион байгуулахад анхаарах асуудал” сэдэвт сургалт зохион байгуулж, 95 ажилтан хамрагджээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Talk Talk English” сургалтын төвтэй хамтран англи хэлний ахисан шатны сургалтыг амжилттай зохион байгуулж байна. Энэ оны сургалтад хамрагдахаар нийт бүтцийн нэгжээс 85 оролцогч санал ирүүлж, шалгалт зохион байгуулагдсан. Энэ долоо хоногт шалгалтын дүн гарч, сургалт эхэлнэ.

“Эрдэнэс Монгол” нэгдэл, Бүгд Найрамдах Солонгос улсын “Чонбук” их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрт элсүүлэх удирдамж ирүүлсэн байна. Энэ хүрээнд бүтцийн нэгжүүдэд суралцах хөтөлбөрийн тавигдах шаардлага, мэргэжлийн жагсаалт хүргүүлсэн тул энэ сарын 12-ны дотор хамрагдах ажилтнуудын нэрийг Хүний нөөц, захиргааны хэлтэст ирүүлэхийг шуурхай зөвлөгөөнд мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногт Монголын Чөлөөт Бөхийн Холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит, чансаа өндөр “Шилдэг 8” тэмцээнийг Эрдэнэт үйлдвэр орон нутагт анх удаа амжилттай хамтран зохион байгуулж, 100 гаруй тамирчин оролцсоныг Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх мэдээлэлдээ онцоллоо.

Мөн УИХ-ын дарга Н.Учрал Орхон аймагт ажиллаж, Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооны 25 жилийн ойн “Зэс титэм” дээд шагнал гардуцлах ёслолын ажиллагааг 1200 гаруй уурхайчин бүсгүйг оролцуулан амжилттай зохион байгуулсан холбогдох бүтцийн нэгжийн ажилтнуудад талархал илэрхийллээ.

Нийт бүтцийн нэгжүүдийг 2027 онд хийгдэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт, хэрэгжүүлэх шинэ төсөл хөтөлбөрийн саналаа холбогдох журмын дагуу боловсруулж, дөрөвдүгээр сарын нэгний дотор холбогдох нэгжид хүргүүлж, эдийн засгийн тооцоо судалгаа хийлгүүлэн, тавдугаар сарын нэгний дотор захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулахыг Ерөнхий захирал Г.Ёндон шуурхай зөвлөгөөнд үүрэг болгосон. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд онцгой анхаарч, зөрчил дутагдалгүй ажиллахыг даалгалаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %