“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их Сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их Сургуультай (ИРНИТУ) боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.  

Гэрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийг төлөөлж Ерөнхий захирал Г. Ёндон, Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их Сургуулийг төлөөлж ректор Михайл Викторович Корняков нар гарын үсэг зурсан юм. Ёслолын ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Ерөнхий захирал Г.Ёндон, Ерөнхий инженер Т.Батмөнх, Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат, Хөгжлийн хэлтсийн дарга Ц.Цэнд-Аюуш, “Эрдэнэт” цогцолбор их сургуулийн захирал Д.Заяабаатар болон Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их Сургуулийн ректор Михайл Викторович Корняков, тус сургуулийн Кампус, корпорацын удирдлагын асуудал хариуцсан проректор Сергей Сергеевич Аносов, Хэвлэл мэдээллийн албаны дарга Надежда Васильевна Курганская нарын албаны хүмүүс оролцов.

Энэхүү гэрээ нь боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, дээд болон дипломын дараах боловсролын тогтолцооны үр ашигтай үйл ажиллагааг дэмжих, орос хэлний судалгаа, сургалтыг өргөжүүлэх, дээд боловсролтой, өндөр мэргэшсэн мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтнуудыг бэлтгэх, ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх, тасралтгүй сургалт хэрэгжүүлэхэд чиглэж байна. Мөн талууд сургалтын ном, сурах бичиг, сургалт-арга зүйн гарын авлага боловсруулах, харилцан солилцох, хамтарсан эрдэм шинжилгээний судалгаа, туршилт-зохион бүтээх ажлыг хэрэгжүүлэх, судалгааны бүтээл, хэвлэлд харилцан шүүмж (реценз) хийх, сургалтын хөтөлбөр, арга зүйн материалын талаарх мэдээллийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тусгажээ.

Үүнээс гадна багш, судлаачдын академик солилцоо, оюутан, магистрант, докторантуудын харилцан солилцоог зохион байгуулах, онолын болон практик дадлага хийх нөхцөлийг бүрдүүлэх, шинжлэх ухаан, боловсролын хамтарсан хөтөлбөр, төслүүдийг сүлжээний хэлбэрээр хэрэгжүүлэх юм. Мөн суурь болон хэрэглээний судалгааны тэргүүлэх чиглэлүүдэд залуу судлаачдыг татан оролцуулах, багш, мэргэжилтэн, ажилтнуудыг бэлтгэх, дахин мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх хамтарсан сургалт, семинар, курс зохион байгуулахаар тусгажээ. Түүнчлэн, талууд бөмбөгтэй хоккей, жүдо, бокс зэрэг спортын төрлүүдээр хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулах замаар соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон байна. Ёслолын төгсгөлд хоёр талын удирдлагууд хамтын ажиллагааны гэрээ амжилттай байгуулагдсанд баяр хүргэж, дурсгалын зураг авхуулснаар энэхүү үйл ажиллагаа өндөрлөлөө.

 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %