Авто тээврийн цехийн бүтээмжийг нэмэгдүүлэх KOMATSU өөрөө буулгагчийг угсарч байна

Авто тээврийн цехийн Технологийн тээврийн автозасварын хэсэгт үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Япон улсын KOMATSU HD1500-8 төрлийн, 142 тонны даацтай, QSK-50MCRS дотоод шаталтын хөдөлгүүртэй Өөрөө буулгагч автомашины 13 дахь угсралтыг хийж байна. Уг ажлыг “Трансвест” ХХК-ийн инженер, техникийн ажилтнуудтай хамтран гүйцэтгэж, 2026 оны хоёрдугаар сарын 6-нд бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Мөн энэ оны эхний хагас жилд нэмэлтээр таван KOMATSU HD1500-8 төрлийн Өөрөө буулгагч автомашин нийлүүлэхээр төлөвлөсөн ба 14 дэх өөрөө буулгагч автомашин одоогоор ачигдан, Монгол Улсыг зорин тээвэрлэгдэж байгаа аж.

“KOMATSU HD1500-8 өөрөө буулгагч нь 360 градусын камерын систем, жолоочийн аюулгүйн нэгдсэн систем, радарын хяналтын систем, галын дохиолол болон унтраах систем, тэвш хамгаалах тусгай хуяг зэрэг дэвшилтэт аюулгүй ажиллагаа, хяналтын цогц шийдлүүдээр тоноглогдсон” гэж Технологийн тээврийн автомашины засварын хэсгийн дарга С.Гантогоо ярилаа.

Түүнчлэн, ажиллах орчны нөхцөл, даац, техникийн үзүүлэлт болон бусад мэдээллийг хиймэл дагуулын хяналтын системээр дамжуулан бодит цагийн горимоор дамжуулах мэдээллийн технологийн шийдэлтэй. Ажлын өндөр бүтээмж, жолоочийн аюулгүй байдлыг бүрэн хангахын зэрэгцээ бүх төрлийн хяналт, мэдээллийн систем суурилуулсан энэхүү Өөрөө буулгагчийг манай уурхайн уул геологийн нөхцөл, засвар үйлчилгээний боломж, овор хэмжээ, ашиглалтын нийцтэй байдалд тулгуурлан нарийвчлан судалж сонгон нэвтрүүлж байна. Ийнхүү дэвшилтэт техник, технологийг үе шаттайгаар нэвтрүүлснээр авто тээврийн үйл ажиллагааны найдвартай байдал, аюулгүй ажиллагаа, бүтээмжийг цаашид нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %