“Менторшип-2026” хөтөлбөр эхэллээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хүний нөөц, захиргааны хэлтсээс хэрэгжүүлж буй “Менторшип-2026” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Төрөлжсөн архивын хурлын танхимд боллоо. Тус хөтөлбөр нь байгууллагын дотоод хүний нөөцийг хөгжүүлэх, туршлагатай ажилтнуудын мэдлэг, ур чадварыг залуу боловсон хүчинд системтэйгээр өвлүүлэх, ментор–ментийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.

Нээлтийн үеэр хөтөлбөрийн зорилго, бүтэц, хугацаа, оролцогчдын үүрэг хариуцлагыг танилцуулж, ментор, менти нарын албан ёсны хослолыг баталгаажууллаа. Үйл ажиллагааг Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр нээж үг хэлэхдээ, Менторшип хөтөлбөрийн ач холбогдол, байгууллагын хүний хөгжилд оруулж буй хувь нэмрийн талаар онцлон тэмдэглэв. Үүний дараа хөтөлбөрт оролцох ментор, менти нарын танилцуулга хийгдэж, батламж гардуулах ёслол болов.

 

Энэ үеэр Дотоод зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн албаны дарга, ментор Б.Мөнхцэцэг: “Эрдэнэт үйлдвэрт багш–шавийн уламжлал 1981 оноос эхтэй. 2020 оноос хойш хүний нөөцийн цогц хөтөлбөрүүд өргөжин хэрэгжиж, Менторшип хөтөлбөр ахисан түвшинд хүрч байна. Энэ хөтөлбөр нь зөвхөн мэргэжлийн ур чадвараар хязгаарлагдахгүй, ментигийн зөөлөн ур чадварыг хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой. Ментор, менти хоёр харилцан бие биеэсээ суралцдаг нь хамгийн том давуу тал юм” хэмээн онцоллоо.

Мөн Хүний нөөц, захиргааны хэлтсийн зааварлагч, арга зүйч Б.Биндэрьяа: “Менторшип хөтөлбөрт хоёр дахь жилдээ хамрагдаж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн жил 14 удаагийн сургалт зохион байгуулж, төлөвлөсөн ажлуудаа бүрэн хэрэгжүүлсэн. Матрицын үнэлгээгээр ур чадварын өсөлтөө бодитоор хэмжсэн нь онцлог байлаа. Энэ жил өмнөх туршлагадаа тулгуурлан илүү нарийвчилсан, технологийн дэвшил шингэсэн зорилт тавьж байна” гэв.

Үйл ажиллагааны төгсгөлд ментор–менти нар хамтран дурсгалын зураг авхуулж, “Менторшип-2026” хөтөлбөрийн албан ёсны эхлэл тавигдлаа. Тус хөтөлбөр нь байгууллагын дотоод мэдлэгийн залгамж чанарыг хангаж, хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэх юм.

 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %