Музейг олон улсын стандартад нийцүүлэх арга зүйн сургалт боллоо

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолборын цахим музей Соёлын өвийн үндэсний төвийн бүртгэл, мэдээллийн санд үзмэр, эд өлгийн зүйлсээ бүртгүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, Улсын бүртгэлийн гэрчилгээ авах бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Орхон аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, орон нутгийн музейнүүд, Чингис хаан Үндэсний музейтэй хамтран “Музейн үйл ажиллагааны арга зүй” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор байгуулагдсан Чингис хаан Үндэсний музей нь орон нутгийн музейнүүдийн үйл ажиллагааг чадавхжуулах, арга зүйн нэгдмэл бодлогыг түгээх зорилгоор сүүлийн таван жилийн хугацаанд мэргэжил арга зүйн сургалтыг тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд 2026 оны анхны сургалт Орхон аймагт ийнхүү болов.

Сургалтад Эрдэнэт үйлдвэрийн музей болон Орхон аймгийн музейн мэргэжилтнүүд хамрагдаж, музейн олон улсын стандарт, дүрэм журмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрхэн нэвтрүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлээр дамжуулан музейг ашиглах боломж, боловсролын салбартай уялдуулан сургалтын хэрэглэгдэхүүн болгох, үзмэрийн бүртгэлийн нэгдсэн систем, орчин үеийн техник, тоног төхөөрөмж ашиглах, хадгалалт хамгаалалтын горим баримтлах зэрэг практик мэдлэг, арга зүйг эзэмшлээ.

Мөн музейг үзэгчийн нүдээр байнга “амьд”, шинэ байх нөхцөлийг бүрдүүлэх хөтөлбөр боловсруулах, арга зүйг маркетингийн бодлоготой хэрхэн уялдуулах, гадаад, дотоодын байгууллагатай хамтран ажиллахдаа анхаарах асуудал, ложистикийн хүндрэл бэрхшээлийг бууруулах шийдлүүдийг хэлэлцсэн нь сургалтын ач холбогдлыг нэмэгдүүлэв.

Эрдэнэт үйлдвэрийн музей нь бүрэн дижитал, сүүлийн үеийн технологид суурилсан байдлаараа орон нутагт анхных бөгөөд музей судлалын онолоор оригинал үзмэр, дижитал технологийн харьцаа 70:30 байх ёстойг цаашид шат дараатай хангах боломжтойг Чингис хаан Үндэсний музейн Ерөнхий менежер, Ph.D Д.Эрдмаа онцоллоо. Тэрбээр “Музейг стандартад нийцүүлснээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад шинжлэх ухааны суурь мэдлэг олгох сургалтын бааз болох бүрэн боломжтой” хэмээн онцлов.

Эрдэнэт үйлдвэрийн музей 2026 онд албан ёсны үйл ажиллагаа эрхлэх улсын бүртгэлийн гэрчилгээ авах зорилт тавин ажиллаж байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %