Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний тойм

-Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны 2026 оны нэгдүгээр сарын 26-ны ээлжит шуурхай зөвлөгөөнийг Ерөнхий инженер Т.Батмөнх удирдлаа. Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн хэмжээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, ажилтнуудад хувийн хамгаалах хэрэгслийг хуваарийн дагуу олгож ажилласан байна. Өндөр эрсдэлтэй 21, галын аюулгүй байдлын 5 ажил гүйцэтгэж, бүтцийн нэгжүүдэд удирдамжийн дагуу зорилтот хяналт шалгалт хийжээ. Нийт 192 хэмжилт хийснээс зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн зөрчил илрээгүй байна. Түүнчлэн Эрдэнэт цогцолбор их сургууль дээр 220, ажлын байран дээр 180, гаднын 118, нийт 518 ажилтан сургалтад хамрагдсан талаар ХАБЭАХ-ээс мэдээллээ. Мөн Геологи хайгуулын экспедицийн ажилчдын хоолны газрын засвар дуусч ашиглалтад оржээ.

  -Байгаль орчны чиглэлээр өнгөрсөн 7 хоногт хэвийн ажиллаж, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран хэрэгжүүлж буй “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах” хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилтийг Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж, 92.3 хувийн үнэлгээ авчээ. Мөн аймгийн Засаг дарга цагаан тоосны бүсэд байрлах Говил, Баянцагаан баг, Жаргалант сумын иргэдтэй уулзалт хийж, холбогдох асуултад хариулт өгсөн байна.

-Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс өмнөх шуурхайн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулж, уулын цул гаргалт, хөрс хуулалт, хүдэр дамжуулалт болон үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд төлөвлөгөөний дагуу биелж байгааг мэдээллээ.

 -Хүний нөөц, захиргааны хэлтсээс 2026 оны 2 дугаар сарын 15-ны дотор албан тушаалтнууд Хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд өгөхийг сануулж, өнөөдрийн байдлаар 20 удирдах ажилтан ХОМ-гээ бөглөсөн байгааг дурдлаа. Мөн Ерөнхий захирлын 2026 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 25 дугаар тушаалаар зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн батлах хуваарийг Ерөнхий инженерээр батлуулсан бөгөөд 4 дүгээр сарын 23-ны дотор холбогдох баримт бичгүүдийг шинэчлэн танилцуулах үүргийг Хуулийн хэлтэс, Эдийн засгийн хэлтэст өгсөн талаар мэдээллээ. Мөн энэ долоо хоногт нийслэлийн архивын удирдлагууд Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, Төрөлжсөн архивын барилгын бүтээн байгуулалттай танилцах ажээ.

Шуурхайн төгсгөлд өгсөн үүрэг, чиглэл

Ерөнхий инженер Т.Батмөнх:

 -Үндсэн тоног төхөөрөмжүүдийн засвар, ашиглалтын графикт уялдаа холбоотой зохицуулалт хийж, үйлдвэрлэлийн гарцыг нэмэгдүүлэх, цахилгааны хязгаарлалт үүсэж болзошгүй нөхцөлд зогсолт, тасалдлын үеийн бэлэн байдлын горим, графикийг холбогдох хэлтсүүд хамтран боловсруулж батлуулахыг үүрэг болголоо.

 -Мөн ажилчдын автобусны цагийн хуваарьт өөрчлөлт оруулахдаа урьдчилан хэлэлцэж, шийдвэрийг шат дараатай хэрэгжүүлэх, ажилтнуудад мэдээллийг хангалттай өгөхийг анхаарууллаа. Их зогсолт, засварын ажлын  үед хүний нөөцийн зохицуулалтыг оновчтой хийж, гол мэргэжлийн ажилтнуудын ээлжийн амралтыг тохируулах шаардлагатайг дурдав.

-Технологийн нормчлогдсон материалын нөөц бүрдүүлэлт, хэрэгцээтэй чухал материалын худалдан авалтыг хуулийн хүрээнд шуурхай шийдвэрлэхэд анхаарахыг холбогдох нэгжүүдэд үүрэг болголоо.

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон:

  -Зэсийн үнэ өссөнтэй холбогдуулан борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор үлдэгдэл баяжмалыг (10–11 мян.тн) шуурхай ачих, вагон хангалтыг тасралтгүй зохион байгуулах шаардлагатайг онцоллоо.

 -Ойрын хугацаанд Засгийн газарт илгээх танилцуулгыг үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, 2025 оны онцлох үйл явдлыг багтаасан цөөн, тодорхой байдлаар бэлтгэх чиглэл өглөө. Мөн төрийн өмчит үйлдвэрийн газрын ойрын 5 жилийн хөгжлийн төлөвлөгөө, мөнгөн урсгалын төсөөллийг бодит тооцоололд тулгуурлан дахин боловсруулж ирүүлэхийг үүрэг болголоо.

 -Хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийн эдийн засгийн үр ашиг, нөхөх хугацаа, үйлдвэрлэлд үзүүлэх нөлөөллийг тодорхой тусгаж, үйлдвэрлэл, эдийн засгийн талаас нарийвчлан дахин хянах шаардлагатайг онцлов. Түүнчлэн борлуулалтын орлогын 1 хувийг нийгмийн чиглэлийн төсөлд зарцуулахтай холбоотой хууль, татварын зохицуулалтын хэрэгжилтийг судалж, санал дүгнэлт боловсруулахыг чиглэл болголоо.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %