Хүний нөөц, захиргааны хэлтсийн үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо

Хүний нөөц, захиргааны хэлтсийн харьяа албадын 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурал өнөөдөр боллоо. Хурлаар хэлтсийн харьяа албадын өнгөрсөн оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэн, цаашдын зорилт, анхаарах асуудлыг тодорхойлов. Тайлангийн хурлын эхэнд Төрөлжсөн архивын 2025 оны үйл ажиллагааны тайланг тус архивын дарга Б.Одонтуяа танилцуулж, архивын баримт бичгийн хадгалалт, зохион байгуулалт, ажлын үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн Дотоод зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн албаны өнгөрсөн оны үйл ажиллагааны тайланг албаны дарга Б.Мөнхцэцэг танилцуулж, албан хэрэг хөтлөлтийн чанар, сахилга хариуцлагын хэрэгжилтийн талаар дүгнэн хэлэлцэв.

Энэ үеэр Архивын Мэдээллийн технологи хариуцсан ажилтан Э.Ганбаяр, Ахлах мэргэжилтэн А.Наранбаяр, Албан хэрэг хөтлөлтийн мэргэжилтэн Э.Цацрал нарыг Орхон аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр, Бичиг хэргийн мэргэжилтэн Г.Энхгэрэлийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Жуух бичиг”-ээр шагнасан юм. Түүнчлэн, хөдөлмөрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Аззаяаг “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагналаа.

Мөн Хүний нөөцийн албаны 2025 оны үйл ажиллагааны тайланг тус албаны дарга Б.Одгарьд танилцуулж, хүний нөөцийн бодлого, сургалт хөгжил, хөдөлмөрийн харилцааны чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнг тайлагнав. Тайлан бүрийн дараа холбогдох албадын үйл ажиллагаанд хэлэлцүүлэг өрнүүлж, дүгнэлт, үнэлгээ өгч, цаашид анхаарах асуудал, сайжруулах санал зөвлөмжийг хэлэлцсэн нь хурлын үр өгөөжийг нэмэгдүүлсэн юм.

Хурлыг Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр хааж, 2026 онд үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, албад хоорондын уялдаа холбоог сайжруулах чиглэлд анхаарч ажиллахыг онцоллоо. Тэрээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын баталсан Хөдөлмөрийн дотоод журам, хүний нөөц, захиргааны хэлтсийн үйл ажиллагааны журам, ажилтан бүрийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хүрээнд ажилтан бүр ажлаа төлөвлөж, гүйцэтгэлээ жил бүр тайлагнах ёстой. Энэ журмын дагуу бид тайлангийн хурлыг сүүлийн 10 жил тасралтгүй зохион байгуулж, ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг бодитой, шударга, ил тод үнэлж ирсэн” хэмээн онцолсон юм. Тэрээр, мөн тайлангийн хурлын хүрээнд байгууллагын үйл ажиллагаанд байгаа давуу болон сул тал, эрсдэлийг тодорхойлж, тэдгээрийг бууруулах хамтын шийдвэр гаргахад энэхүү тайлан чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Мөн Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсээс боловсруулж, Ерөнхий захирлын баталсан ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлэх журмын дагуу хамт олны үнэлгээ, өөрийн үнэлгээ, удирдлагын үнэлгээг хослуулсан 360 градусын үнэлгээний аргыг хэрэгжүүлж, гүйцэтгэлтэй уялдуулан үнэлж байгааг дурдлаа.

Түүнчлэн, Хүний нөөц, захиргааны хэлтсийн 2025 оны тайланг Олон улсын ISO 30400 багц стандартын хүрээнд, тоон шинжилгээнд тулгуурлан, гүйцэтгэлийг илүү тодорхой үзүүлэлтээр үнэлэх зорилготой боловсруулсан нь энэ удаагийн тайлангийн онцлог юм гэв. Цаашид удирдлагын болон бусад процессын алдагдлаас үүдэлтэй эрсдэлийг бууруулах, үйл ажиллагааг сайжруулах, ажилтнуудын санал хүсэлт, сэтгэл ханамжийг дээшлүүлэх бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %