“Эрдэнэт цогцолбор” их сургуулийн Эрдмийн баяр боллоо

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх, ШУТИС-ийн харьяа, Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” их сургуулийн 2025–2026 оны хичээлийн жилийн намрын улирлын 27 дахь төгсөлтийн “Эрдмийн баяр” өнөөдөр ёслол төгөлдөр боллоо.

Эрдмийн баярт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, доктор (Ph.D)  Г.Ёндон, Монгол Улсын Гавьяат уурхайчин, ШУТИС-ийн профессор, доктор (Ph.D) Ж.Баатархүү, Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга, доктор (Ph.D) О.Отгонбаяр, “Эрдэнэт цогцолбор” их сургуулийн захирал, доктор (Ph.D) Д.Заяабаатар, Сургалтын албаны дарга, доктор (Ph.D) Д.Болор-Эрдэнэ болон эрдэмтэн багш нар, төгсөгчид, тэдний гэр бүл, найз нөхөд оролцлоо.

Энэ удаагийн төгсөлтөөр тус сургуулийг дөрвөн мэргэжлээр магистрын зэрэгтэй 13, бакалаврын зэрэгтэй 23 оюутан амжилттай төгсөж, ромбо, дипломоо гардан авсан юм.

Ёслолын үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон нийт төгсөгчдөд баяр хүргэж үг хэлэхдээ, “Монгол Улсын хөгжил, ялангуяа Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд хэрэгжих зэс, молибдены баяжмал боловсруулах, зэс утас, кабель, нано нунтгийн үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтад инженер, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар урьд урьдаас илүү чухал болж байна. Уул уурхайн салбар өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн тулгуур, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч салбар болсон энэ цаг үед та бүхэн бахархалтайгаар энэ мэргэжлийг эзэмшиж байна” гэлээ.

Мөн “Эрдэнэт цогцолбор” их сургуулийн захирал Д.Заяабаатар, “Манай сургууль үйлдвэрлэлд суурилсан сургалт, бодит дадлагаар дамжуулан, салбартаа шууд ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэх зорилготой. Энэ удаагийн төгсөгчид ч мөн шинжлэх ухаанд суурилсан мэдлэг, ёс зүйтэй хандлагаараа улс, салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон юм.

Төгсөгчдийн төлөөлөл болсон ШУТИС-ийн Уул уурхайн ашиглалт мэргэжлийн төгсөгч Мягмардоржийн Нямдаваа сэтгэгдлээ хуваалцахдаа, “Өнөөдөр бид олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэж байна. Багш нар маань бидэнд зөвхөн мэргэжлийн мэдлэг олгоод зогсохгүй, зөв иргэн байх, эх орондоо хэрэгтэй хүн болох, хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгуулж сургасан. Оюутан байх хугацаанд гаргасан алдаа, сурсан туршлага маань амьдралын их замд гарахад биднийг бэлтгэсэн гэж бодож байна” гэлээ.

Ийнхүү “Эрдэнэт цогцолбор” их сургуулийн 2025–2026 оны хичээлийн жилийн намрын улирлын 27 дахь төгсөлт амжилт, бахархал дүүрэн болж, үйлдвэрлэл, шинжлэх ухаанд суурилсан мэдлэгтэй шинэ үеийн мэргэжилтнүүд эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах гараагаа эхлүүллээ.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %