“Аудиторуудын цаг” уулзалт, хэлэлцүүлгээр ISO 30400 стандартын хэрэгжилтийг хэлэлцлээ

Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтсээс зохион байгуулсан “Аудиторуудын цаг” уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр "Оюу" танхимд боллоо. Уулзалтын зорилго нь Хүний нөөцийн менежментийн ISO 30400 багц стандартын хэрэгжилтийг ахисан түвшинд хүргэх, тулгамдаж буй асуудал, эрсдэлийг тодорхойлон шийдвэрлэхэд чиглэсэн. Энэхүү үйл ажиллагааг нээж, Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр хэлсэн үгэндээ: “Аудиторуудын цаг" үйл ажиллагааг өнгөрсөн жилээс уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ хүрээнд аудиторуудын чадавхыг дээшлүүлэх, мэргэжлийн боловсролыг ахиулах, бусад стандартуудаар мэргэшүүлэх зорилт тавин ажиллаж байна” хэмээн онцлов. Мөн тэрбээр өмнөх ISO 30400 багц стандартын баталгаажуулах аудитаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх, 2026 оны сайжруулалтын төлөвлөгөөнд аудиторуудын санал бодлыг тусгах, эрсдэлийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэх нь энэхүү уулзалтын гол зорилго гэдгийг дурдлаа. Уулзалтын үеэр ISO 30400 стандартын хэрэгжилтийн явцын танилцуулга хийгдэж, 2026 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг хэлэлцэн, дотоод аудит болон стандартын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр багууд санал бодлоо солилцов. Мөн Эрдэнэт үйлдвэр 2027 оноос нэгдсэн менежментийн тогтолцоонд бүрэн шилжих бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгааг онцолсон юм.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %