Эмэгтэйчүүдийн холбооны 25 жилийн ой энэ онд тохиож байна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Эмэгтэйчүүдийн холбоо үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн ойг угтан тус холбооны тэргүүлэгчид Эмэгтэйчүүдийн анхан шатны нэгжийн дарга нартай уулзалт зохион байгуулж, ойн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулан, санал бодлыг нь сонслоо.

Эмэгтэйчүүдийн холбооноос эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашиг, сонирхолд чиглэсэн, нийгэм, гэр бүлийн сайн сайхны төлөөх нөлөөллийн үйл ажиллагаа, манлайлал, сургалтын хөтөлбөр зэрэг олон талт, ач холбогдол бүхий томоохон ажлуудыг 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан тус холбооны 25 жилийн ойн баярыг өргөн хүрээтэй тэмдэглэх бэлтгэл хангаж буйгаа энэ үеэр онцолсон юм.

Ойн хүрээнд Эмэгтэйчүүдийн холбооноос анхан шатны бүтцийн нэгжүүдийн дунд 25 бүтээлч ажил өрнүүлэх уралдаан зарлаад байна. Түүнчлэн, “Эрдэнэт” телевиз, “Эрдэнэт долгион” ФМ-107,1 радиотой хамтран “Уурхайчин бүсгүйчүүд” цуврал подкаст бэлтгэн үзэгч, сонсогчдод хүргэх, Эрдэнэт үйлдвэрийн эмэгтэйчүүдийн түүхэн замналыг харуулсан гэрэл зургийн цомог, эмхэтгэл хэвлүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс гадна “Ном унших цаг”, “Ханийн бэлэг” чаллэнж зэрэг соён гэгээрүүлэх, гэр бүлд чиглэсэн олон сонирхолтой үйл ажиллагааг эмэгтэйчүүд хамтран зохион байгуулах юм.

Өнгөрсөн онд Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан Эмэгтэйчүүдийн холбоо хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаанд байдаг хүүхэдтэй ажилтнуудынхаа гэр бүлд чиглэсэн сэтгэл зүйн дэмжлэг, сэргээн засах тусламж үйлчилгээний цогц үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан. Хүүхдийн сэргээн засах судлалын Монголын нийгэмлэг, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Монгол-Японы эмнэлгийн эмч, багш нар Эрдэнэтэд ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд яс булчингийн хэт авиан оношилгоо, эмчилгээ хийж, хөдөлгөөн заслын тусламж үйлчилгээ үзүүлсэн юм.

Өчигдөр болсон уулзалтын үеэр Дулааны цахилгаан станцын нэгэн ажилтан, энэхүү үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан Эмэгтэйчүүдийн холбооны Тэргүүлэгч Б.Алгирмаад чин сэтгэлийн талархал илэрхийлж, гарын бэлэг гардууллаа. Тэрбээр хөгжлийн ялгаатай хүүхдийнх нь биеийн байдал тухайн эмчилгээ, сэргээн засах үйлчилгээнээс хойш эрс сайжирсныг онцлон, эмчилгээний чиглэлийг зөв тодорхойлоход бодитой дэмжлэг үзүүлсэнд талархаж явдгаа илэрхийлсэн юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %