Шуурхай зөвлөгөөний тойм

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах ажилтны даваа гаргийн ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өнгөрсөн долоо хоногт өндөр эрсдэлтэй 15 ажил гүйцэтгэж, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын чиглэлээр хэвийн ажилласан байна. Мөн хөдөлмөрийн нөхцөлийн 131 хэмжилт хийж, зөвшөөрөгдөх дээд хэмжээ хэтэрсэн зургаан тохиолдол илэрсэнд зөвлөмж өгч ажиллажээ. Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс холбогдох хэлтэс, цехүүдтэй хамтран аюулгүй ажиллагааг хангах, эрсдэл үнэлэх зорилтот аян эхлүүлж, хяналт шалгалт хийгдэж байна.

Орхон аймгийн ЗДТГ, Байгаль орчны газар, Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс хамтран хэрэгжүүлсэн “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах” хөтөлбөрийн 2025 оны үйл ажиллагааны үр дүнг энэ сарын 21-нд Засаг даргын зөвлөлийн хуралд хэлэлцүүлэх юм. Орхон аймгийн ИТХ-ын ээлжит 18-р хуралдаанаар тус хөтөлбөрийг хэлэлцэн баталж, 2024-2027 он, 2028-2031 он хүртэлх хугацаанд хоёр үе шаттайгаар, аймаг, сумдын ЗДТГ, мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх бөгөөд шаардагдах хөрөнгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ санхүүжүүлэхээр тусгасан юм.

Өвлийн дизель түлшний нөөц, технологийн нормчлогдсон материалын ханган нийлүүлэлтийн талаар болон өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий танилцууллаа. Энэ сарын 18-ны өдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр 30 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, уулын цул +19000 м.куб, хөрс хуулалт +9000 м.куб, хүдэр боловсруулалт +18000 м.куб төлөвлөгөөнөөс илүү үзүүлэлттэй байна. Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цех, Автотээрийн үндэсний төвтэй хамтран тээврийн хэрэгслийн улсын үзлэг, оношилгоог өнөөдрөөс эхэлж байгааг шуурхай зөвлөгөөнд мэдээллээ. Мөн цех, нэгжүүдийн 2025 оны үйлдвэрлэл, санхүү, эдийн засгийн үйл ажиллагааны тайлангийн хурал хоёрдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулагдах хуваарь батлагдсан байна.

Дэлхийн зах зээлд зэсийн үнэ нэгдүгээр сарын дунджаар 13 мянган ам.доллар байгаа нь үйлдвэрийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд эергээр нөлөөлж байна, гэж Ерөнхий захирал Г.Ёндон хэлсэн. Энэ үед төлөвлөгөөнөөс илүү баяжмал ачуулах, нормчлогдсон материалын нийлүүлэлтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Эрдэнэт үйлдвэр Зэс хайлуулах үйлдвэр байгуулах төслийг 2025 оны 12-р сарын гуравны өдрийн Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд танилцуулж, нээлттэй сонгон шалгаруулалт зарлах шийдвэр гарсан. Олон улсын хөрөнгө оруулалтын сан, Элчин сайдын яамдаар дамжуулан 95 байгууллага, компанид санал хүргүүлжээ. Нээлттэй сонгон шалгаруулалт энэ сарын 15-ны өдөр дуусгавар болж, долоон улсын 13 компани зэс хайлуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцох, хөрөнгө оруулах санал ирүүлсэн байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газарт өнөөдөр ажлын хэсэг байгуулагдаж, Эрдэнэт үйлдвэрээс төлөөлөн Үйлдвэрлэл, технологийн парк төслийн нэгжээс ажилтан оролцуулах санал хүргүүлснээ Ерөнхий захирал мэдээлэлдээ дурдлаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монгол Улсын Шинжлэх ухааны академитай санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байгаа. Хамтарсан тайлангийн хурал энэ сарын 21-ний өдөр зохион байгуулагдана. Үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдээс ШУА, уул уурхайн мэргэжлийн их, дээд сургуулиудтай хамтран ажиллах талаар санал авч, нэгтгэж байна.

Шөнөдөө -45 хэмд хүрч байгаа хүйтэн өдрүүд ойрын өдрүүдэд үргэлжилнэ. Энэ нь 2016 оноос хойш ийм хэмжээнд огцом хүйтэрч байгаа хоёр дахь тохиолдол гэж Ерөнхий инженер Т.Батмөнх санууллаа. Иймд техникийн бэлэн байдлыг хангах, дулаан алдагдал хэмжих, цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангаж ажиллахыг шуурхай зөвлөгөөнөөс үүрэг болголоо. Диспетчерийн үндэсний төвөөс Эрдэнэт үйлдвэрийн их зогсолтыг зургаадугаар сарын 26-ны 18 цагаас 28-ны өдрийн 18 цаг хүртэл байхаар төлөвлөсөн. Их зогсолтын бэлтгэл ажил хангах, засвар үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлтэд холбогдох цех, нэгжүүдийг хамтран ажиллах, 2025 оны үйлдвэрлэл, санхүү, эдийн засгийн тайлангийн хуралд нийт бүтцийн нэгж сайн бэлтгэж, оролцохыг шуурхай зөвлөгөөнөөс үүрэг болголоо.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %