Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний тойм

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөн 2025 оны отгон хурлаа хийж, улирч буй оны ажлаа дүгнэн,  ирэх жилийн зорилтоо ярилцлаа. Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин, хамт олон 2025 онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар биелүүлсэн амжилтаар оны ажлаа өндөрлөж байна. Энэ сарын 13-21-ний өдрийн байдлаар уулын цул гаргалт, хөрс хуулалт, хүдэр олборлолт, өрөмдлөг, баяжмал үйлдвэрлэл, ачилтын  төлөвлөгөөт үзүүлэлт дараалан биелж байгаа бол 29-нд хүдэр боловсруулалтын төлөвлөгөө биелэхээр буйг шуурхайн эхэнд Ерөнхий инженер Т.Батмөнх онцлов. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэрийнхэн 2025 онд хүдэр боловсруулалтыг 39.9 сая тоннд хүргэж, төлөвлөгөөнөөс 250 мянган тонноор илүү боловсруулсан амжилттай ажилласан байна. 12 сарын сүүлийн өдөр оны үйлдвэрлэлийн ажлын хаалт хийж, түүхэн дээд хувиар биелж буй төлөвлөгөөт үзүүлэлтийн талаар тодорхой мэдээлэх юм байна.

Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс 2025 онд хийгдсэн нөхөн сэргээлт болон аюултай хог хаягдлыг дахин боловсруулах, устгах ажил, тэдгээрийг гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны гэрээг дүгнэж, тайланг хэлэлцсэн байна. Ирэх онд байгаль орчны чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөг боловсруулан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд батлуулахаар ажиллаж буйг тус хэлтсээс мэдээллээ.  

Дулааны цахилгаан станцад намар, өвлийн бэлтгэл 100 хувиар биелж, нүүрс 29129 тонн буюу 19 хоногт зарцуулах нөөцтэй байна. Шарын голоос нэмж, таван вагон нүүрс татан авч байгаа бөгөөд нүүрсний чанар гэрээнд заасны дагуу шаардлага хангаж буйг ДЦС-ын удирдлага шуурхайд онцоллоо. Мөн Цахилгаан цехийн хамт олон 2025 онд төлөвлөсөн засварын ажлуудаа 100 хувь бүрэн гүйцэтгэсэн бол Ус хангамжийн цехэд үйлдвэрлэл төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байгаа аж. 

Хүйтний улиралд ихэсдэг томуу, томуу төст өвчний тархалт Орхон аймгийн хэмжээнд дэгдэлтийн түвшинд байна. Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөр өвчилж, эмчид хандсан иргэдийн 6 хувь нь Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд эзэлж байгаатай холбогдуулан тус өвчнөөс урьдчилан сэргийлэх цуврал сургалт, зааварчилгаа зөвлөмжийг Эрдэнэт сувиллын цогцолбороос бүтцийн цех нэгжүүд дээр зохион байгуулж байна. Томуу томуу төст өвчнөөс сэргийлэхийн тулд амны хаалт тогтмол зүүх, хуурай цаасан алчуур хэрэглэж хэвших зэрэг зөвлөмжийг эмч нар хариуцсан цех нэгжийн ажилтнуудад зөвлөж байгаа аж.

2025 оны тайлангийн дүнгээр үйлдвэрийн ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй гүйцэтгэл сайтай байгаа бөгөөд энэ ажилд хамтран ажиллаж, техникийн тодорхойлолтыг өндөр түвшинд боловсруулан, тендер шалгаруулалтыг хуулийн хүрээнд амжилттай зохион байгуулсан гүйцэтгэсэн бүтцийн нэгжийн удирдлага болон мэргэжилтнүүдэд Ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны хэлтсийн зүгээс талархал илэрхийлсэн бол Хүний нөөц, захиргааны хэлтсийн удирдлага мэдээлэлдээ  улирч буй онд хамт олноороо амжилт бүтээл дүүрэн буйг онцлон, “Эрдэнэс Монгол” нэгдлийн оны онцлох шагналын эзнээр тодрон, тэрхүү шагналаа уурхайчин, хамт олондоо хүртээж буй үйлдвэрийн нийт удирдлагын багт баяр хүргэн, амжилт хүслээ.    

Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд олон том бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, дэвшүүлсэн төлөвлөгөөт зорилтууд биелж байна. Баяжуулах үйлдвэрт Хам баяжуулалтын 2,3 дугаар секцийг өргөтгөн шинэчилж, жилд 12 сая тонн хүдэр баяжуулах хүчин чадалд хүргэх, 1.1 сая тонн цэвэр зэс агуулсан 350 гаруй сая тонн хүдрийн нөөцтэй Оюутын ордын нарийвчилсан хайгуулыг дуусгах, эрчим хүчний удирдлагын тогтолцоонд ISO 50001 стандартыг нэвтрүүлэх, хиймэл оюунд суурилсан худалдан авалтын цахим системийг нэвтрүүлэх, ажилтнуудаа гэнэтийн ослын даатгалд анх удаа хамруулсан зэрэг үйлдвэрлэл, нийгмийн чиглэлийн онцлох ажлуудаа үйлдвэрийн газар хэлтэс, цех нэгжүүдээс ирүүлснийг Ерөнхий захирал Г.Ёндон танилцууллаа. Тэрээр энэ бүх ажлыг хамтын эв нэгдэл, нөр их хөдөлмөрийн үр шимээр амжуулж гүйцэтгэсэн нийт хамт олондоо талархал илэрхийлж, ирж буй 2026 оны том зорилт, их ажилд өндөр амжилт хүслээ. 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


ШИНЭЧЛЭГЧ
  • 12/12/2025

Ярилцлага

wave
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо
П.ГАНЗОРИГ: Аж ахуй, үйлчилгээний цех 50 бүтээлч ажил хийлээ
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %