Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах бүтээн байгуулалтыг эрчимжүүлж байна

Монгол Улсын Засгийн газрын холбогдох тогтоол, шийдвэрүүдийн хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Уул уурхай – Металлурги - Химийн үйлдвэрлэлийг төвлөрүүлсэн Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлыг 2019 оноос эхлэн, шат дараатай хэрэгжүүлж байна. Төслийн Техник, эдийн засгийн үндэслэл, Хөгжлийн төлөвлөгөө, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, Техникийн үнэлгээ, Геоэкологи, гидрогеологийн судалгаануудыг 2020-2021 онд боловсруулж батлуулснаар Засгийн газрын 2021 оны 129 дүгээр тогтоолоор паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон.

Мөн 2022 онд Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутагт 1217.4 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 47 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар эхлүүлжээ. 2023–2025 онд 4.4 км төмөр зам, 25.6 км цэвэр усны шугам, 500 м³-ын хоёр усан сан, насос станц, 23.8 км ариутгах татуургын сүлжээ зэрэг инженерийн байгууламжийг ашиглалтад оруулсан. Одоо 12.6 км авто зам, 220/110/35 кВ-ын 2х200 МВА дэд станц, цахилгаан дамжуулах 24 км шугам, төмөр замын хоёрдугаар ээлжийн ажлууд үргэлжилж байгаа бөгөөд 2026 онд бүрэн дуусгах төлөвтэй байна. Парк байгуулагдсанаар зэсийн баяжмал хайлуулах, молибден боловсруулах, кабель утасны үйлдвэрүүд, цаашлаад катодын зэсийг гүн боловсруулсан өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж нээгдэж, нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрийн төв Орхон аймагт бүтээн байгуулагдах юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %