Баяжуулах үйлдвэрийн хүний нөөцийн мэргэжилтнүүд “Smart Space-2025”-ийн шилдэг шагналын эзэд боллоо

Эрдэнэт үйлдвэр хүний нөөцийн мэргэжилтнүүдийнхээ мэдлэг, ур чадварыг ахисан түвшинд хөгжүүлэх зорилгоор Сургалт-Хөгжлийн хөтөлбөрийг энэ онд амжилттай хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд хүний нөөцийн мэргэжилтнүүдийн дунд “Smart Space-2025” уралдааныг “Миний ажлын байр бидний илэрхийлэл” уриан дор хоёр сарын хугацаанд зарлан, дүгнэснээ өнөөдөр Мэдлэг түгээх өдөрлөгийн үеэр танилцуулж, шилдгүүдэд шагнал гардууллаа.

Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн ажлын байрны эмх цэгц, соёл, бүтээмжийг дээшлүүлэх, 5S зарчмыг хэвшүүлэх, бүтээлч сэтгэлгээ, хамтын оролцоог нэмэгдүүлэх, бусдад сайн туршлага болохуйц ухаалан ажлын орчин бий болгох зорилготой уг уралдааныг 15 шалгуур бүхий 100 оноогоор дүгнэхэд Баяжуулах үйлдвэрийн хүний нөөцийн мэргэжилтнүүдийн цахим ажлын байр шилдгээр шалгарсан байна. Харин “Хамгийн сайн өөрчлөлт хийсэн ажлын байр”-аар Авто тээврийн цех, Спорт цогцолбор тодорсон бол “Хамгийн сайн туршлага нэвтрүүлсэн ажлын байр”- Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех, “Тогтмол мөрдөж хэвшсэн ажлын байр”-аар Ус хангамжийн цех шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн юм.

Уралдааны үеэр Баяжуулах үйлдвэрийн хүний нөөцийн мэргэжилтнүүд HR чатбот хөгжүүлж ажилтнуудад мэдээлэл өгөх автомат систем нэвтрүүлснээс гадна Эрдэнэт үйлдвэрийнхээ “Төрсөн өдөр”-ийг угтан “Ажлын байрнаасаа аз жаргал, амжилтыг мэдэрье” уралдаан зарлажээ. Харин Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех QR код бүхий цахим гарын авлага, санал хүсэлт, сургалтын хэрэгцээ тодорхойлох судалгаа цахимаар авах систем нэвтрүүлснийг энэ үеэр онцоллоо. Авто тээврийн цех шатны хажууд өрөөний байршлыг заасан гэрэлт самбар байршуулсан бол Ус хангамжийн цехийн хүний нөөцийн мэргэжилтэн Ж.Энхтайван орлон хавсран ажиллах, түр шилжүүлэх зэрэг өдөр тутам олон давтамжтай хийгддэг тушаалуудыг цахимжуулах төсөл боловсруулсан байна.

Шагнал гардуулах ёслолын дараа зарим шилдгүүдийн сэтгэгдлээс хуваалцсан юм.

 

Баяжуулах үйлдвэрийн Хүний нөөцийн товчооны дарга Т.ТУНГАЛАГТАМИР:

Хүний нөөц, захиргааны хэлтэс мэргэжилтнүүдийнхээ хөгжлийг дэмжих үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг. Энэ удаагийн уралдаан ажлын байрны эмх цэгцийг сайжруулах, хүний нөөцийн мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, нэг үгээр хэлбэл ажил, үйлчилгээг ажилтанд хэрхэн ойртуулах вэ гэсэн чиглэлээр явагдлаа. Манай хамт олон ажлын байраа тохижуулж, эмх цэгцийг хангаад зогсохгүй чатбот хөгжүүлсэн. Шинэ, залуу ажилтнуудад түгээмэл тулгардаг Хөдөлмөрийн дотоод журам, Хамтын гэрээ зэрэг мөрдөгдөж байгаа бусад дүрэм, журмын хэрэгжилтийг ажилтанд цахимаар хүргэх тал дээр санаачилгатай ажилласан. Мөн энэ уралдаанаас санаа аваад, Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орсны түүхт 47 жилийн ойг угтаж, баяжуулагч хамт олныхоо дунд “Ажлын байрнаасаа аз жаргал, амжилтыг мэдэрье” уралдаан зохион байгууллаа. Эдгээр ажлаараа шилдгийн шагнал хүртэж байгаадаа баяртай байна.

 

Спорт цогцолборын Хүний нөөцийн мэргэжилтэн Д.ЭРДЭНЭСУВД:

“Ухаалаг ажлын орчин”-г өөрийн ажлын байрандаа бий болгохоор зорьсон ажил маань өнөөдөр үр дүнтэй хэрэгжиж, шагнал хүртсэндээ баяртай байна. Ажлын байраа эмхлэх, цэгцлэх, тэнд байгаа бичиг баримтуудыг архивд хүлээлгэж өгөхөөс эхлээд их ажил ундарсан. Удирдлагын зүгээс ч өрөө тасалгаа тохижуулахад дэмжлэг үзүүлж, ажилтнууд маань хувийн хэргийнхээ хавтсыг авсан. Ажилтнуудынхаа бүх баримт бичгийг тулгаж, дутууг нь гүйцээж, эмхэлж цэгцэлж, эздэд нь хүлээлгэн өгсөн. Ухаалаг ажлын орчин бүрдүүлэх ажлыг эхлэхийн өмнө Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр, мэргэжилтэн О.Дөлгөөнтамир нарын албан өрөөгөөр зочилж, бичиг баримтаа эмхэлж цэгцэлсэн байдалтай танилцсан нь их хэрэг болсон. Өнөөдөр манайх хамгийн их өөрчлөлт хийсэн ажлын байраар шалгарлаа. Хамт олондоо болон удирдлагууддаа талархал илэрхийлье гэв.  

Мэдлэг түгээх өдөрлөгт Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга, Менежментийн ухааны доктор (Ph.D) О.Отгонбаяр, хэлтсийн мэргэжилтнүүд болон Үйлдвэрийн газрын бүх бүтцийн нэгжийн хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцож, гадаад, дотоодын сургалт, үйл ажиллагаанд хамрагдсан ажилтнууд сурч мэдсэнээ харилцан хуваалцсан юм. Тухайлбал, Хүний нөөц, захиргааны хэлтсийн мэргэжилтэн М.Энхчимэг, “HR-Day-2025” Монголын хүний нөөцийн салбарын үндэсний зөвлөгөөн, сургалтын мэдээлэл хүргэсэн бол мэргэжилтэн Б.Аззаяа БНСУ-д зохион байгуулагдсан “Global HR-2025” зөвлөгөөний талаар, Ус хангамжийн цехийн хүний нөөцийн мэргэжилтэн Э.Энхтайван “Үндэсний чанарын чуулган-2025”-ын мэдээллийг хүргэв.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


ШИНЭЧЛЭГЧ
  • 12/12/2025

Ярилцлага

wave
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо
П.ГАНЗОРИГ: Аж ахуй, үйлчилгээний цех 50 бүтээлч ажил хийлээ
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %