Ойн үрийн талбай тусгаарлах, болц, нөөц тодорхойлох сургалт, хэлэлцүүлэг боллоо

Эрдэнэт үйлдвэрийн Ногоон хөгжлийн төслийн нэгжийн санаачилгаар ойн үрийн талбай тусгаарлах, үрийн болц, үрийн нөөц тодорхойлох онол, дадлага хосолсон сургалт, хэлэлцүүлэг өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо.

Уг сургалт, хэлэлцүүлэгт Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн Байгаль орчны газар, сум дундын ойн анги, Онцгой байдлын Ерөнхий газрын 123-р анги болон Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийн судлаач, мэргэжилтнүүд оролцов. Монгол орны ойн үрийн цаашдын бодлого, судалгаа шинжилгээ, авах арга хэмжээ, ойн үрийн нөөц бүрдүүлэлт, үрийн байнгын болон түр талбай тусгаарлахад тавигдах шаардлага, үрийн эх моддыг хэрхэн сонгох, ойн өвчин, хортон зэрэг өргөн сэдвээр танхим болон ойд онол, дадлага хосолсон тус сургалтад 60 орчим хүн хамрагдлаа.

Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийн үрийн мэргэжилтэн, доктор, профессор Ким Юун Юүл үрийн байнгын талбай болон үрийн плантаци байгуулах туршлага, мөн Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийн мод үржүүлгийн талбайд хийгдэж буй ажлын талаар танилцууллаа. Шинжлэх Ухааны Академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Г.Батсайхан ойн үрийн байнгын талбай байгуулахад тавигдах ерөнхий шаардлага, байнгын талбай сонгох, тусгаарлах, тэмдэгжүүлэх, арчилгаа, тооллого, хэмжилт хийх зэрэг онолын мэдлэгийг танхимын сургалтаар өгч, Булган аймгийн Хангал, Сэлэнгэ сумын нарсан ойд үрийн талбай сонгон тусгаарлах үзүүлэх сургалт зохион байгууллаа.

Цаашид үрийн байнгын талбай сонгон тусгаарлахын өмнө суурь судалгаа хийх, сайн чанарын үрийн нөөцтэй болох, түүнийг хадгалах, үрийн шинжилгээний ажлыг эрчимжүүлэх ажилд Эрдэнэт үйлдвэрийн Ногоон хөгжлийн төслийн нэгжийн Ойн генетик нөөцийн төв өндөр үүрэг хариуцлагатайгаар түүчээлэн оролцохоо энэ үеэр илэрхийлэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %