Шуурхай зөвлөгөөний тойм

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах ажилтны даваа гаргийн ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Ерөнхий инженер Т.Батмөнх удирдан явуулсан. Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн газрын хэмжээнд хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын чиглэлээр хэвийн ажилласныг шуурхайн эхэнд мэдээллээ. Мөн гэмт хэрэг зөрчилгүй, галын дуудлагагүй ажилласан байна. Хувийн хамгаалах хэрэгсэл хуваарийн дагуу хэвийн олгогдож, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын нийт ажилтны сургалт “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль болон ажлын байранд зохион байгуулагдлаа. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны нэгдүгээр байрны ажилчдын халуун хоолны танхимын засвар дууссан, ашиглалтад ороход мэргэжлийн байгууллагын дүгнэлт хүлээгдэж байгааг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс мэдээллээ. Энэ сарын 12-ны өдөр “Нэн түрүүнд ХАБ-2025” бага хурал зохион байгуулагдаж, Эрдэнэт үйлдвэр хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын чиглэлээр энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэнэ. Үүнтэй холбогдуулан, үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдээс цахимаар санал авч байгаа тул идэвхтэй оролцохыг шуурхай зөвлөгөөнд мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрлэл, технологийн горим хэвийн ажилласныг үйлдвэрлэлийн цехүүд танилцууллаа. Нормчлогдсон материалын нөөц, үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтийн талаар Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий мэдээлэл хийлээ. Эрдэнэт үйлдвэрийн цех, нэгжүүд намар, өвлийн бэлтгэл ажлаа хангаж, ажилтнууд эрүүл мэндийн 2025 оны урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж дуусаж байна.

 

Томуугийн халдварын өнөөгийн нөхцөл байдал, хариу авах арга хэмжээний талаар Орхон аймгийн Онцгой комисс хуралдаж, бүх шатны боловсролын байгууллагын хэмжээнд урлаг, соёлын нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх шийдвэр гарсныг Ерөнхий инженер Т.Батмөнх танилцуулж, биелэлтийг хангаж ажиллахыг холбогдох бүтцийн нэгжүүдэд үүрэг болголоо. Ажилтнуудын орон сууцны нэг удаагийн дэмжлэг авах хүсэлтийг энэ сарын 15-ны дотор Нийгмийн харилцааны хэлтэст ирүүлэхийг шуурхай зөвлөгөөнд мэдээлсэн. Эрхүүгийн техникийн их сургуульд уул уурхайн мэргэжлээр, ОХУ-ын тэтгэлгээр суралцах 10 ажилтныг сонгон шалгаруулах хэлний шалгалтыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсныг Хүний нөөц, захиргааны хэлтэс мэдээллээ. Тус шалгаруулалтад нийт 23 ажилтан оролцсон байна.

Дэлхийн зах зээлд зэсийн баяжмалын үнэ нэмэгдэж, уурхайчид 2025 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ амжилттай биелүүлэн ажиллаж байгааг Ерөнхий захирал Г.Ёндон шуурхай зөвлөгөөнд онцлоод, хамт олондоо баяр хүргэж, цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өглөө.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %