"ЗАЛГАМЖ" ХӨТӨЛБӨР ШИЛДЭГ ТАВАН АЖИЛТНАА АЛДАРШУУЛАВ

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажилтан төвтэй бодлогынхоо хүрээнд туршлагатай ажилтнуудаасаа залуус суралцах, хөдөлмөрийн бахархал, бүтээлийн үнэ цэнийг түгээх зорилгоор “Би ажлаасаа аз жаргалыг мэдэрдэг” алдаршуулах үйл ажиллагааг Соёл, урлагийн цогцолборт өнөөдөр зохион байгууллаа. Тус үйл ажиллагаа "Залгамж" хөтөлбөрийн шилдэг оролцогч таван ажилтны ажилдаа хандах сэтгэл, ур чадвар, үнэт туршлагыг олон нийтэд хүргэх зорилготойгоор зохион байгуулагдлаа.

Туршлагатай ажилтнуудын ажил үйлстэй танилцахаар 30 залуу ажилтан үзэгчээр оролцож, Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаярын цахим мэндчилгээгээр уулзалт эхлэв. Дараа нь "Залгамж" хөтөлбөрийг хэрэгжүүлэх Дэд ажлын хэсгийн ахлагч, Баяжуулах үйлдвэрийн Хүний нөөцийн товчооны дарга Т.Тунгалагтамир хөтөлбөр болон алдаршуулах үйл ажиллагааныхаа зорилго, шилдэг ажилтнуудыг танилцуулснаар зочин оролцогчдын ажил үйлс, хөдөлмөр бүтээлээр бахархах уур амьсгал бүрдэв.

Алдаршуулах үйл ажиллагааны гол баатрууд болох "Залгамж" хөтөлбөрийн оролцогч Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн Хөвүүлэн баяжуулагч П.Нямсүрэн, Засвар, угсралтын цехийн Ахлах мастер Ү.Батчулуун. Ил уурхайн Экскаваторын машинч П.Пүрэвдорж, Чанарын хяналтын хэлтсийн Химийн төв лабораторийн Лаборант Л.Сарантогтох, Засвар, механикийн заводын Тоног төхөөрөмжийн засварчин М.Тулгаа нар өөрсдийн ажилдаа хэрхэн дурлаж байсан, анхны өдрөөс өнөөдрийг хүртэлх дурсамж, суралцсан зүйл, бахархам тэмүүллээ хуваалцсан нь уулзалт, ярилцлагын онцлох хэсэг байлаа.

Эдгээр таван ажилтан нь өөр өөрийн салбартаа манлайлан ажиллаж, Эрдэнэт үйлдвэрийн тогтвортой хөгжлийн зорилтод үнэтэй хувь нэмэр оруулж буй туршлагатай, үнэ цэнтэй ажилтнууд юм. Тэдний хөдөлмөрийн үнэлэмж нь байгууллагынхаа үнэ цэн, хамт олны бахархлыг илэрхийлж байдаг билээ. Алдаршуулах үйл ажиллагааны төгсгөлд хөтөлбөрийн ажлын хэсгээс зочин оролцогчдод хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулан, хамтдаа дурсгалын гэрэл зургаа авхуулснаар баяр бахдал дүүрэн өндөрлөсөн юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


ШИНЭЧЛЭГЧ
  • 12/12/2025

Ярилцлага

wave
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ ирэх оноос хэрэгжиж эхэлнэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо
П.ГАНЗОРИГ: Аж ахуй, үйлчилгээний цех 50 бүтээлч ажил хийлээ
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог
О.БАТГЭРЭЛ: Эрдэнэтийн-Овоо ордын нөөцийг ЖОРК стандартын дагуу дахин тодотгон баталгаажуулна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %