“Энэрэл” төвийн хүүхдүүд төрсөн өдрөө тэмдэглэлээ

Жил бүр Монгол Бахархлын өдөр буюу Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Энэрэл” төвийн хүүхдүүд төрсөн өдрийн баяраа хамтдаа тэмдэглэдэг уламжлалтай. Уламжлал ёсоор энэ өдөр тус төвийн хүүхдүүд, багш ажилтнууд хамтдаа дуулж бүжиглэн тэмдэглэлт өдрөө дурсамж дүүрэн өнгөрүүллээ.

Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн хариуцлагын хүрээнд бий болсон олон бүтээн байгуулалт, бахархалт үйлсийн нэг нь “Энэрэл” хүүхдийн төв бөгөөд 1992 онд нээгдсэнээс хойш эдүгээ 33 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Одоо тус төвд 2-оос 18 насны 60 хүүхэд өсөж, хүмүүжин,, сургуулийн өмнөх насны болон ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна.

Энэ жилийн төрсөн өдрийг “Энэрэл” төвийнхөн бүтээлч үйл ажиллагаандаа илүү ач холбогдол өгч, хүүхдүүдийн гар урлал болон уран зургийн бүтээлээр үзэсгэлэн дэлгэн үзүүлснээрээ онцлогтой байв. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд сурч мэдсэнээ багш ажилтнууд болон бие биедээ үзүүлж, амжилт ололтоо тайлагнан, цаашдын зорилго мөрөөдлөө хэрхэн тодорхойлж буйгаа хүүхдүүд танилцуулж ярилаа. Тус төвийн хүүхдүүдийн нэг Н.Анар аниме төрлөөр олон бүтээл хийж, дэлгэн тавьсан нь багш нарынхаа төдийгүй Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, уурхайчдын сонирхлыг ихээхэн татаж, цаашид энэ чиглэлээр суралцахад нь дэмжлэг үзүүлэхээр болсныг төрсөн өдрийн баяр дээр дуулгасан.

“Ер нь бид хүүхдүүдийнхээ авьяас сонирхлыг багаас нь нээж, тэрхүү хүсэл эрмэлзэл дээр нь нэг бүрчлэн анхаарал тавьж, хөгжүүлэх, бодлого хөтөлбөртөө тусган дэмжих зорилт дэвшүүлсэн. Ингэснээр хүүхдүүдийнхээ юу хүсэж мөрөөдөж, ямар авьяас чадвар илүү байгааг нь тодруулж, ирээдүйн мэргэжлээ өөрийн сонирхлоор эзэмшин, тууштай үр бүтээмжтэй хөдөлмөрлөх үүд замыг нь нээж өгөхийг зорьж байна” гэж "Энэрэл" төвийн эрхлэгч М.Майцэцэг онцоллоо.

“Энэрэл” төвийн хүүхдүүдийн ирээдүйн боловсрол, хөгжилд нь хөрөнгө оруулж, хүүхэд бүрийн нэр дээр Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, уурхайчин ах эгч нар нь дэмжлэгийн данс нээсэн бөгөөд үйлдвэрийнхээ төрсөн өдрөөр энэ санд хандив нэмдэг. Энэхүү сайхан санаачилга ирэх сарын 14-ний тэмдэглэлт өдөр уламжлалын дагуу зохион байгуулагдах юм.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


ШИНЭЧЛЭГЧ
  • 12/12/2025

Ярилцлага

wave
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ ирэх оноос хэрэгжиж эхэлнэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо
П.ГАНЗОРИГ: Аж ахуй, үйлчилгээний цех 50 бүтээлч ажил хийлээ
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог
О.БАТГЭРЭЛ: Эрдэнэтийн-Овоо ордын нөөцийг ЖОРК стандартын дагуу дахин тодотгон баталгаажуулна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %