Эрдэнэт үйлдвэрийн Дотоод хяналт, мониторингийн хэлтэс Монгол Улсын “Дотоод Аудитын Шилдэг нэгж”-ээр шалгарлаа

Монголын Үндэсний Дотоод Аудиторын Холбоо нь Олон Улсын Дотоод Аудиторуудын Институт (IIA)-ын Монгол Улс дахь албан ёсны, цорын ганц салбар байгууллага бөгөөд жил бүр үндэсний хэмжээнд дотоод аудитын нэгж, аудиторуудыг нэгтгэсэн “Дотоод аудиторуудын форум”-ыг зохион байгуулж, тухайн жилд салбартаа манлайлсан, салбарын нэр хүндийг өсгөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан дотоод аудитын шилдэг нэгж, дотоод аудиторыг шалгаруулдаг уламжлалтай.

Энэ удаагийн “ANNUAL CONFERENCE 2025” буюу дотоод аудиторуудын нэгдсэн форум “IA&AI” сэдвийн хүрээнд өнөөдөр амжилттай зохион байгуулагдаж байна. Форумд Монгол Улсын хэмжээнд Дотоод аудитын үйл ажиллагаа явуулж буй 130 байгууллагын 450 гаруй мэргэжил нэгтнүүд чуулж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дотоод хяналт, мониторингийн хэлтэс Монгол Улсын 2025 оны “Дотоод Аудитын Шилдэг нэгж” номинацийн эзэн боллоо.

Эрдэнэт үйлдвэрийн Дотоод хяналт, мониторингийн хэлтэс нь 2025 онд үйлдвэрийн газарт эрсдэлийн соёл, дотоод хяналт шалгалтын тогтолцоог төлөвшүүлэх, хөгжүүлэх, нэгдсэн менежментийн тогтолцоог бий болгоход чиглэсэн үр дүнтэй, томоохон ажлуудыг үйлдвэрийн газар төдийгүй, улсын хэмжээнд амжилттай зохион байгуулж, дотоод аудитын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж ажилласан юм. Тухайлбал, “Хамтын хөгжил - Сайн туршлага” улсын хэмжээний нэгдсэн зөвлөгөөн, эрдэмтэн судлаачдын дунд эрдэм шинжилгээний хурал, оюутнуудын дунд эсээ бичлэгийн уралдаан, ЕБС-ийн сурагчдад эрсдэл, дотоод хяналтын танин мэдэхүйн сургалт, үйлдвэрийн ажилтнуудын дунд тэднийг хөгжүүлэхэд чиглэсэн сургалт, танин мэдэхүйн тэмцээн уралдаан, салбарын хэмжээнд эрсдэл, дотоод аудитын үр нөлөө, ач холбогдлыг таниулахад чиглэсэн сургалт, сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах, эрсдэлийн нэгдсэн удирдлага, дотоод хяналтын тогтолцоонд нэвтрүүлсэн туршлагаа салбарын хамт олондоо хуваалцах, түгээх, мэдлэг бүтээхэд чиглэсэн олон ажлуудыг хэрэгжүүлсэн байна.

 

Энэ удаагийн Дотоод аудиторуудын форумаар дэлхий даяар байгууллагууд дижитал шилжилтэд суурилсан үйл ажиллагааны загварчлалыг бий болгох, тэр дундаа хиймэл оюуныг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ашиглаж эхэлсэн нь дотоод аудитын салбарт ч хувьсгал хийх нөхцөлийг бүрдүүлж дотоод аудиторуудын мэргэжлийн ур чадварт шинэчлэл хийх шаардлага урган гарч буйг онцлов. Мөн хиймэл оюун ашиглах, өгөгдлийн нууцлал, ёс зүй, хяналтын хариуцлага, тэдгээртэй холбоотой эрсдэлийг удирдах, зохицуулах орчныг ойлгох хэрэгцээ бий болж байгааг хэлэлцлээ.

Иймээс энэ жилийн форум нь дотоод аудитын чиг хандлага, шилдэг туршлага, инновац болон AI ашиглалтын кейсүүдийг танилцуулах, харилцан суралцах талбар болж, дотоод аудитын салбарын хөгжлийн нэгэн томоохон мөчийг хамтдаа бүтээснээрээ өндөр ач холбогдолтой болж байна.

Дотоод хяналт, мониторингийн хэлтэс 2025 оны ажлаараа ийнхүү манлайлсан нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага, хамт олон, уурхайчдын хамтын хүч, итгэл зүтгэлийн үр дүн бөгөөд хамтран ажилласан бүтцийн нэгжүүд, хамт олондоо талархал илэрхийлж буйгаа уламжиллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


ШИНЭЧЛЭГЧ
  • 12/12/2025

Ярилцлага

wave
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ ирэх оноос хэрэгжиж эхэлнэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо
П.ГАНЗОРИГ: Аж ахуй, үйлчилгээний цех 50 бүтээлч ажил хийлээ
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог
О.БАТГЭРЭЛ: Эрдэнэтийн-Овоо ордын нөөцийг ЖОРК стандартын дагуу дахин тодотгон баталгаажуулна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %