Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний тойм

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах ажилтны даваа гаргийн ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнийг Үйлдвэрлэл, техникийн бодлогын газрын дарга П.Батболор удирдан явуулсан. Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн газрын хэмжээнд хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын чиглэлээр хэвийн ажилласныг шуурхайн эхэнд мэдээллээ. Өндөр эрсдэлтэй 21 ажил гүйцэтгэж, хөдөлмөрийн нөхцөлийн сөрөг хүчин зүйлийн 69 хэмжилт хийхэд зөвшөөрөгдөх дээд хэмжээ хэтэрсэн зургаан тохиолдол гарсан тул холбогдох бүтцийн нэгжид зөвлөмж өгч ажилласан байна. Энэ сарын 11-ний өдөр Эрдэнэт үйлдвэрийн Орос 19 дүгээр сургууль, Дотоодын цэргийн 816 дугаар анги хамтран тус сургуулийн 6-аас 12 дугаар ангийн 300 сурагчийг хамруулан “Үе тэнгийн дээрэлхэлт, түүнээс урьдчилан сэргийлэх нь”, “Гэмт хэрэг, зөрчлийн тухай ойлголт” сэдэвт сургалт зохион байгуулсныг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс мэдээллээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын байгаль орчны менежментийн 2025 оны төлөвлөгөөний биелэлтийг Орхон аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт танилцуулж, 94,6 хувьтай үнэлсэн байна. Байгаль орчны менежментийн 2026 оны төлөвлөгөө боловсруулж байгааг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс мэдээллээ. 
Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрлэл, технологийн горим хэвийн ажилласныг үйлдвэрлэлийн цехүүд танилцууллаа. Дутагдалтай байгаа нормчлогдсон материалын нөөц, үйлдвэрлэлийн сарын эхний 16 хоногийн төлөвлөгөөний талаар Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий мэдээлэл хийлээ. Эрдэнэт үйлдвэрийн цех, нэгжүүд намар, өвлийн бэлтгэл ажлаа хангаж, ажилтнууд 2025 оны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байна. Үйлдвэрийн газрын хэмжээнд галын автомат дохиоллын нэгдсэн системд шалгалт хийж дууссан, гэж Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехээс мэдээлсэн. Мөн галын аюултай тохиолдол гарч байгаа тул цех, нэгжүүд бүх түвшинд байнгын анхаарал, сэрэмжтэй ажиллахыг санууллаа. 
Жилийн эцсийн эргэлтийн хөрөнгийн тооллого дуусаж, үндсэн хөрөнгийн тооллого эхэлсэн байна. Шинээр байгуулах хаягдлын аж ахуйд хяналтын цооног өрөмдөж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт засвар хугацаандаа хийгдэж байна. Технологийн нормчлогдсон материал нөөц бүрдүүлэх, зэсийн баяжмал ачилтын хоцрогдол арилгах, төмөр замын тээврийн зохицуулалт хийж ажиллахыг холбогдох бүтцийн нэгжүүдэд үүрэг болголоо. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %