Аж ахуй, үйлчилгээний цехийн ажилтнуудад шагналын хур буулаа

Аж ахуй, үйлчилгээний цехийн түүхт 50 жилийн ойн баярын хурал, хүндэтгэл, ёслолын үйл ажиллагаа өнгөрсөн баасан гарагт Соёл, урлагийн цогцолборын их танхимд боллоо. Баярын хуралд Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын дарга Ж.Тамир, Захиргааны хэлтсийн дарга Д.Уртнасан, Орхон аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ш.Ганболд, ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга М.Жанболат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат, Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат, Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр болон газар, хэлтэс, цехийн дарга нар, уурхайчдын төлөөлөл оролцож, Аж ахуй, үйлчилгээний цехийн хамт олонд баяр хүргэв. 
Энэ үеэр, хагас зуун жилийн түүх бүтээсэн хамт олонд шагналын хур буусан юм. Эрдэнэт үйлдвэрт олон жил үр бүтээлтэй ажиллаж, бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан Аж ахуй, үйлчилгээний цехийн дарга асан М.Долгормаа “Эрдэнэт дээд өргөмжлөл” медалиар шагнуулсан бол Монгол Улсын Засгийн газрын шагнал “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр Б.Нэргүй, С.Чанцалдулам, Ц.Гэрэлмаа, Б.Даваадулам, Н.Сүрэндулам, Д.Гантулга, Н.Саранчимэг, Н.Бат-Эрдэнэ, Н.Ариунбуян, А.Ариунбилэг, Д.Байгалмаа, Ш.Дэмчигмаа, Н.Булганцэцэг нар энгэрээ мялаалаа. 
Мөн Орхон аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр ажилтан Г.Цэрэндолгор, Б.Чанцалдулам, Ч.Энхтуяа, Ш.Нямжав, Д.Тунгалаг, А.Ундармаа, Ж.Өлзийбүрэн, Т.Жавзан нарыг шагнав. Харин үйлчилгээний Тэргүүлэх мэргэжилтэн Д.Амаржаргал “Иргэний төлөө” шагнал хүртлээ. Засгийн газрын шагнал “Нийтийн аж ахуйн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр Г.Чулуунцэцэг, З.Сувд-Эрдэнэ, О.Мөнхцэцэг, Н.Алтанцэцэг, Э.Улаангом, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын “Хүндэт жуух бичиг”-ээр Ж.Энхтайван, П.Эрдэнэсайхан, Д.Нина, Г.Туяа, Ж.Цэвээн нар шагнуулсан юм. 
Харин тус цехийн ажилтан Г.Сувд, ахмад ажилтан Б.Оюунцэцэг нар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Тэргүүний ажилтан”, Э.Тогтохдаваа “Соёлын тэргүүний ажилтан” болсон бол Х.Заяахүү Монголын соёлын ажилтны “Соёлын түшиг” холбооны дээд шагнал “Соёлын гавьяа” шагнал хүртлээ.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %