“ШУДАРГА УУЛ УУРХАЙ-ШИНЭ ҮЕ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Интегра” санаачилгын хүрээнд хэрэгжиж буй “Шударга уул уурхай - Шинэ үе” сэдэвт төслийн хэлэлцүүлэг Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захиргааны нэгдүгээр байранд боллоо. Энэхүү хэлэлцүүлгийг Монгол–Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС), “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран зохион байгуулж, уул уурхайн салбарын ёс зүй, ил тод байдал, хариуцлагатай байдлын талаар санал бодлоо солилцов. 
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, доктор Г.Ёндон хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Манай үйлдвэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон салбарын байгууллагуудтай хамтран, шударга, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд үргэлж дэмжлэг үзүүлж ирсэн. Ийм төрлийн төсөл, сургалт нь салбарын итгэлцлийг нэмэгдүүлж, залуу инженерүүдийн ёс зүйн төлөвшилд чухал хувь нэмэр оруулна” гэж онцоллоо. 
Харин МГТИС-ийн ректор, доктор Б.Батцэнгэл хэлэхдээ, “Монгол Улсад уул уурхайн салбар авлига, ил тод бус байдлын эрсдэлтэй тулгарч буй тул ёс зүй, шударга хандлагыг шинэ үеийн залуучуудад төлөвшүүлэх шаардлагатай байна. Энэ төслийн зорилго нь уул уурхайн инженер, техникийн ажилтнуудын хандлагыг өөрчлөх, ёс зүйг боловсролын салбараар дамжуулан түгээх юм. Эрдэнэт үйлдвэртэй хамтран боловсруулсан сургалтын хөтөлбөрөө өнөөдөр танилцууллаа” хэмээв. 
Тус төсөл нь 2025 оны долоодугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд хэрэгжиж байгаа бөгөөд уул уурхайн салбарын мэргэжилтнүүд, оюутнуудад чиглэсэн сургалт, симуляци, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %