ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР АЖИЛТНУУДЫНХАА ГАДААД ХЭЛНИЙ МЭДЛЭГТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ БАЙНА

Эрдэнэт үйлдвэр, цаашдын хөгжлийн ирээдүй, техник технологийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн авч явах хүний нөөц, ажилтнууддаа оюуны хөрөнгө оруулалт хийж, бэлтгэх алсын хараатай бодлого баримтлан ажиллаж байна. Эдгээр бодлого хөтөлбөрийн нэг нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хүний нөөц, захиргааны хэлтэс, “Talk Talk English” сургалтын байгууллагын хамтран хэрэгжүүлж буй англи хэлний ахисан түвшний сургалт юм. “Talk Talk English” англи хэлний сургалтад энэ жил тус үйлдвэрийн 39 ажилтан хамрагдаж, ахисан түвшний чадвар эзэмшиж байна. Тус сургалтын төв болон суралцагч ажилтнуудтай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр нар уулзалт хийж, амжилт хүслээ. 
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаанд баримталдаг хоёр чухал бодлого бий. Эхнийх нь уурхайн нөөц баялгийг нэмэгдүүлэхийн тулд геологийн хайгуулын ажлыг эрчимжүүлэх, удаах нь ирээдүйн хөгжлийг тодорхойлох хүний нөөцөө бэлтгэж, сургаж бэлтгэхэд хөрөнгө оруулж байна. Өөрөөр хэлбэл, мэдлэг чадвартай сайн хүний нөөцтэй бол ямар ч дэвшилтэт технологийг нэвтрүүлж, нутагшуулж чадна. Тэр утгаараа ажилтнуудаа чадавхжуулж, гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Talk Talk English” сургалтын байгууллагатай хамтран, ажлын байран дээр нь англи хэлний ахисан түвшний сургалтад хамруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ бол сургалтад хамрагдаж байгаа ажилтнууд зөвхөн англи хэлний мэдлэгээ ахиулаад зогсохгүй хувь хүний хөгжил, ахуй амьдралаа сайжруулахад ч олон талын өргөн боломж нээж өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа уулзалтын үеэр Ерөнхий захирал Г.Ёндон онцолсон. 

Эрдэнэт үйлдвэрийн нийт ажиллах бүрэлдэхүүний 73 хувийг 45 хүртэлх насны ажилтнууд эзэлж байгаа бол тэдгээрийн 61 хувь буюу 4000 гаруй нь дээд боловсролтой ажилтнууд байна. Тэгвэл сүүлийн жилүүдэд олон жил ажиллаж буй дадлага туршлагатай ажилтнуудын тоо буурч, 5-6 дугаар зэрэгтэй туршлагатай ажилтан 179 болсон зэрэг хүний нөөцийн бүтэц, бүрэлдэхүүнд томоохон өөрчлөлт, шилжилт гарч байгаа учраас дараагийн үеийн хүний нөөцөө сургаж бэлтгэх зайлшгүй хэрэгцээ шаардлага урган гарсан. Тиймээс ажилтнуудаа олон талын мэргэжлийн сургалтуудад хамруулж байгаа бөгөөд эдгээрийн нэг нь энэхүү англи хэлний ахисан түвшний сургалт болж байна. 2022-2024 онд үйлдвэрийн 7 ажилтнаа техникийн англи хэлний ахисан түвшинд сургасан бол 2025 онд инженер техникийн ажилтнуудынхаа дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, 18 бүтцийн 39 ажилтныг “Talk Talk English” сургалтын төвийн ахисан түвшний сургалтад хамруулж байгаа зэрэг мэдээллийг Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр танилцуулгадаа дурдлаа. 
Уулзалтын үеэр “Talk Talk English” сургалтын байгууллагын бүтээгдэхүүн хөгжүүлэгч, багш Даниел Шэрин сургалтын агуулга хөтөлбөр, давуу талаа танилцуулж, суралцагч ажилтнуудын хэлний түвшин, хичээл чармайлтын талаар онцлов. Мөн англи хэлний ахисан түвшинд суралцаж буй ажилтнууд ажлын байрнаас хөндийрөхгүйгээр өдөр тутмын ажлаа гүйцэтгэхийн зэрэгцээ англи хэлний мэдлэгээ дээшлүүлж суралцах боломжийг олгож, цаашид илүү сайн мэргэжилтэн болон өсөж хөгжихөд оюуны хөрөнгө оруулалт хийж, дэмжиж байгаа Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд болон англи хэлний чанартай, өгөөжтэй сургалт явуулдаг “Talk Talk English” сургалтын байгууллагын багш хамт олонд талархлаа илэрхийллээ. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %